Үйл явдал2 мин унших
Ерөнхий сайд ирэх есдүгээр сард туршилтын галт тэрэг аялуулах үүрэг өглөө
Эх сурвалж:
Зам тээврийн яамОдоохон...
Үйл явдал2 мин унших
Эх сурвалж:
Зам тээврийн яамЕрөнхий сайд Н.Учрал ажлын төгсгөлд, төслийн талбайд ажилласны дараа Багахангай-Хөшгийн хөндий-Эмээлт чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, товлосон хугацаанд ашиглалтад оруулахын тулд Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан болон “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун нарт дараах үүрэг даалгаврыг өглөө.
Тухайлбал, 2026 оны есдүгээр сард багтаан туршилтын галт тэрэгний хөдөлгөөнийг эхлүүлэх үүргийг Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан болон “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун нарт өглөө.
Мөн төмөр замын зурвастай давхцаж буй иргэн, аж ахуйн нэгжийн эзэмшил газрыг чөлөөлөх, шаардлагатай нүүлгэн шилжүүлэлтийг шуурхай зохион байгуулахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва, Төв аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр болон “Монголын төмөр зам” ТӨХК-ийн удирдлагад даалгав.
Төмөр замын зурвастай давхцаж буй цахилгаан дамжуулах, түгээх шугам, дэд станцыг хамгаалах болон шилжүүлэх асуудлыг шуурхай шийдвэрлэхийг Эрчим хүчний сайд Б.Найдалад, нүүлгэн шилжүүлэх ажлыг нэгдсэн удирдлагаар хангаж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханд тус тус үүрэг болголоо.
Түүнчлэн төмөр зам ашиглалтад орсноор бий болох эдийн засаг, логистикийн үр өгөөжийг бүрэн ашиглахын тулд Улаанбаатар хотын төвд төвлөрсөн логистикийн үйл ажиллагааг үе шаттайгаар хотын гадна гаргаж, Хөшгийн хөндийд Тээвэр, логистикийн төв байгуулах ажлыг эрчимжүүлэх чиглэл өглөө.
Энэ хүрээнд Тээвэр, логистикийн төвийн бүтээн байгуулалт, төлөвлөлтийн ажлыг Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан болон Хүннү хотын Захирагчийн чиг үүргийг хэрэгжүүлэгч, хотын бүтээн байгуулалт, хөгжлийн асуудал хариуцсан Бүрэн эрхт төлөөлөгч М.Батбаяр нарт хариуцууллаа.