Төмөр зам1 мин унших
Бугат хотын Вагоны үйлдвэрээр зочиллоо

ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ХИЛ ХОЛБОЛТЫН ТӨМӨР ЗАМ АШИГЛАЛТАД ОРОХТОЙ ХОЛБОГДУУЛАН ХӨДЛӨХ БҮРЭЛДЭХҮҮНИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ СУДАЛЖ, БНХАУ-ЫН ӨМӨЗО-НЫ БУГАТ ХОТЫН ВАГОНЫ ҮЙЛДВЭРТ АЖИЛЛАЛАА /2026.11.03-04/
Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг 2027 оны 04 дүгээр сард дуусгахаар төлөвлөж байгаа.
Энэхүү төмөр зам ашиглалтад орсноор Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын тээвэрлэлтийн хэмжээ эрс нэмэгдэх тул ачаа тээврийн хэрэгцээг хангах хөдлөх бүрэлдэхүүний хүрэлцээ, хангамжийг урьдчилан бүрдүүлэхэд анхаарч ажиллаж байна.

Вагон үйлдвэрлэгч “Бэйчуан” компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Лю Читай үйлдвэрийн үйл ажиллагаа, үйлдвэрлэлийн хүчин чадал, бүтээгдэхүүний нэр төрөл болон олон улсын зах зээлд нийлүүлж буй туршлагаа танилцууллаа.
Тус үйлдвэр нь 1984 онд БНХАУ-ын тухайн үеийн Төмөр замын яам, Үндэсний эдийн засгийн хорооны зөвшөөрлөөр байгуулагдсан бөгөөд тавцант, хагас, битүү, цистерн, хоппер зэрэг төрөл бүрийн ачааны вагон үйлдвэрлэж ирсэн байна.
Мөн үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш дотоодын болон олон улсын зах зээлд нийт 100 мянга гаруй вагон нийлүүлжээ.

Тус үйлдвэр нь манай улсаас гадна Пакистан, Индонез, Австрали зэрэг улсын зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлдэг бөгөөд өмнө нь Монгол Улсад тавцант болон хагас вагон нийлүүлж байсан туршлагад үндэслэн “ Бэйчуан” үйлдвэрийн удирдлагууд цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.
Эх сурвалж:
Vip76.mn