Төмөр зам1 мин унших
“МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК-ИЙН 2024–2025 оны хамтын гэрээг дүгнэх хэлэлцээрийг эхлүүллээ

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн удирдлага болон компанийн ажилтнуудын Үйлдвэрчний эвлэлийн хороо хамтран 2024–2025 оны Хамтын гэрээний хэрэгжилтийг дүгнэх ажлын уулзалтыг өнөөдөр (2026.11.04) зохион байгууллаа.
Уулзалтаар хамтын гэрээний хэлэлцээнд оролцох бүрэлдэхүүнийг танилцуулан, хэлэлцээний дэгийг хэлэлцэж, хамтын гэрээний хэлэлцээг эхлүүллээ.
Энэхүү уулзалт нь ажилтнуудын хөдөлмөрлөх эрх, нийгмийн хамгаалал, цалин хөлс, хөдөлмөрийн нөхцөлтэй холбоотой асуудлаар ажил олгогч болон ажилтнуудын төлөөллийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, цаашдын хамтын гэрээний хэлэлцээг үр дүнтэй зохион байгуулахад чиглэж байна.

Төмөр зам
Эх сурвалж:
Vip76.mn