Үйл явдал1 мин унших
Малчны тухай хуулийн хэрэгжилтийг дүгнэх ерөнхий хяналтын сонсгол болж байна

Монгол Улсын Их Хурлаас 2024 оны 6 дугаар сарын 5-ны өдөр баталсан Малчны тухай хуулийн хэрэгжилтийг дүгнэх Ерөнхий хяналтын сонсгол өнөөдөр Төрийн ордонд эхэллээ.
Хоёр өдөр үргэлжлэх тус сонсголоор хуулийн хэрэгжилтийн явц, хэрэгжээгүй зүйл заалт, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж, тогтоомжийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага, албан тушаалтнуудын үйл ажиллагаанд хяналт тавьж, үнэлэлт дүгнэлт өгөх юм. Мөн хууль хэрэгжүүлэхэд тулгарч буй хүндрэл бэрхшээл, шийдвэрлэх шаардлагатай асуудлуудын талаар илтгэл, хэлэлцүүлэг өрнүүлж, цаашдын гарц шийдлийг тодорхойлох юм.
Сонсголд хууль санаачлагчид, Улсын Их Хурлын холбогдох байнгын хороодын гишүүд, төрийн байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл болон малчдын 60 орчим төлөөлөгч оролцож байна. Энэхүү сонсгол нь Малчны тухай хуулийн хэрэгжилтийн бодит үр дүнг үнэлж, малчдын эрх ашиг, нийгмийн хамгаалал, салбарын хөгжлийг дэмжих чиглэлээр шаардлагатай арга хэмжээг тодорхойлоход чухал ач холбогдолтой.
Сэтгүүлч Ц.Соёлмаа
