Үйл явдал2 мин унших

Засгийн газраас "100 хоног-100 чөлөөлөлт”-өө танилцуулж, нээлттэй хэлэлцүүлэг өрнүүллээ

Засгийн газраас "100 хоног-100 чөлөөлөлт”-өө танилцуулж, нээлттэй хэлэлцүүлэг өрнүүллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын тэргүүлж буй Засгийн газар бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн эхний 100 хоногт төрийн үйл ажиллагааг илүү нээлттэй, шуурхай, үр ашигтай болгох, иргэн, аж ахуйн нэгжид учирдаг хүнд суртал, давхардсан зохицуулалт, хөгжлийг сааруулж буй саад бэрхшээлийг арилгахад чиглэсэн бодлогын шинэчлэлийг үр дүнтэй хэрэгжүүлж эхлээд байна.

Энэ хүрээнд өнөөдөр (2026.07.07) Төрийн ордонд Засгийн газраас "100 хоног-100 чөлөөлөлт” бодлогын хүрээнд төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, бизнес эрхлэх орчныг сайжруулах, иргэдэд учирдаг хүнд суртал, шаардлагагүй зохицуулалтыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийг танилцуулах хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байна.

“Засгийн газрын 100 хоног-100 чөлөөлөлт” санаачилгын хүрээнд хууль эрх зүй, төрийн үйлчилгээ, хөрөнгө оруулалт, бизнесийн орчин, дэд бүтэц, цахим шилжилт, авлигын эсрэг бодлого, бүтээн байгуулалтын хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр бодит үр дүнтэй шийдвэрүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаагаа Ерөнхий сайд танилцууллаа.

Эдгээр чөлөөлөлт нь зөвхөн дүрэм журам, зөвшөөрлийг хөнгөвчлөх бус, төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, иргэдийн цаг хугацаа, зардлыг хэмнэх, хувийн хэвшлийн өрсөлдөх чадварыг дэмжих, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх, үндэсний эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэхэд чиглэж байгааг танилцуулгадаа онцоллоо.

Мөн тэрээр Засгийн газрын цаашдын бодлого үйл ажиллагааны зорилго нь хөгжлийг удаашруулдаг саад тотгорыг арилгаж, төрийн үйлчилгээг иргэн, бизнесийн хэрэгцээнд нийцүүлэн шинэчлэх, шийдвэр гаргах үйл явцыг ил тод, хариуцлагатай, үр нөлөөтэй болгоход чиглэж байгааг мэдээлэлдээ онцлон тэмдэглэлээ.

Хэлэлцүүлэгт,  Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б. Дэлгэрсайхан болон Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Баярмагнайгаар ахлуулсан төлөөлөгчид оролцож байна.

Нээлттэй хэлэлцүүлгийн үеэр иргэд, олон нийтийн төлөөлөл, төрийн алба хаагчид, бизнес эрхлэгчид, хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн төлөөлөл эдийн засгийн нөхцөл байдал, цаашдын бодлого чиглэлийн талаар Ерөнхий сайдаас асуулт асууж, тодруулга авлаа.

Мөн хэлэлцүүлэгт оролцож буй Засгийн газрын гишүүдээс асуулт асууж хариулт авч байна.

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Засгийн газрын үйл ажиллагааХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025
  3. 2020

Дата архиваас

  1. 2013
  2. 2012
  3. 2011
  4. 2010
  5. 2008