Үйл явдал1 мин унших
“П.И.ЧАЙКОВСКИЙН ТӨРСӨН НУТАГТ” ОЛОН УЛСЫН ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН II УРАЛДААНЫ БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

Эх сурвалж:
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамОдоохон...
Үйл явдал1 мин унших

Эх сурвалж:
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамУралдаан 2026 оны 04 дүгээр сарын 01-нээс 10 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд 10-22 насны хөгжимчид насны ангиллаар дараах төрлүүдээр оролцоно:
• Төгөлдөр хуур
• Чавхдаст хөгжим
• Модон үлээвэр хөгжим
• Гуулин үлээвэр хөгжим
• Үндэсний хөгжим
Уралдааны үе шатууд:
• I шат (Цахим): Оролцогчдын бүртгэлийн материал болон журамд заасны дагуу тоглосон зохиолын видео бичлэгийг 2026 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хүлээн авна.
• II шат (Танхим): 2026 оны 10 дугаар сарын 11-нээс 12-ны өдрүүдэд Воткинск болон Ижевск хотуудад явагдана.
• III шат (Финал): 2026 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Воткинск хотод зохион байгуулагдана.
Гала тоглолт болон шагнал гардуулах ёслол 2026 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Удмуртын Бүгд Найрамдах Улсын Дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа болно.