Үйл явдал1 мин унших
Энэ хичээлийн жилд 15-20 төрөлжсөн ахлах сургууль байгуулна

ЕБС-Д ОЙРЫН ГУРВАН ЖИЛД ҮҮСЭХ АЧААЛЛЫГ ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨӨР ШИЙДНЭ ГЭВЭЛ 12 ИХ НАЯД ТӨГРӨГ ДАВСАН ЗАРДАЛ ХЭРЭГТЭЙ. ХАРИН ОРГИЛ АЧААЛЛЫГ ЗӨВ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ОНОВЧТОЙ ТӨЛӨВЛӨЛТИЙН ХҮРЭЭНД ҮР АШИГТАЙГААР ШИЙДВЭРЛЭХ БОЛОМЖТОЙ.
- Энэ хичээлийн жилд 15-20 төрөлжсөн ахлах сургууль байгуулж, хамгийн эхэнд 3000-аас дээш хүүхэдтэй байгаа 38 сургуулийг төрөлжсөн ахлах сургууль болгон зохион байгуулна.
- Мөн нийслэлд 50 хотхоны бага сургуулийн зохион байгуулалтыг хийж, 26 мянган хүүхдийг хамруулна.
- 2008-2014 оны хооронд өндөр төрөлтийн үе тохиож, тэр үед төрсөн хүүхдүүд дунд, ахлах ангиудад орж байна.
Энэ ачааллыг төр дангаараа шийднэ гэвэл 12 их наяд болон түүнээс давсан зардал гарна.
Гуравхан жилийн өндөр ачааллыг татвар төлөгчдийн мөнгөөр гаргахгүйгээр цэцэрлэгийн хүртээмжийг шийдсэнтэй адил зургаан бүтцийн арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
-Хотхоны болон төрөлжсөн ахлах сургууль
-Сургуулийн өргөтгөлүүдийг хийх
-Хувийн хэвшлийн цэцэрлэг, сургуулиудыг түшиглэх, түрээслэх
-Шинээр сургууль барих
-Тохижилт, анги танхимын зохион байгуулалтыг өөрчлөх
-Сургалтын алтернатив хувилбаруудыг ашиглах зохион байгуулалтуудыг хийнэ.
Сэтгүүлч Ц.Соёлмаа











