Онцлох мэдээ1 мин унших

Цэцэрлэг, сургуульд суурилсан эрт илрүүлэгт 270 мянган хүүхдийг хамруулна

Цэцэрлэг, сургуульд суурилсан эрт илрүүлэгт 270 мянган хүүхдийг хамруулна

Энэ намар аравдугаар сарын нэгнээс эхлээд  цэцэрлэг, сургуульд суурилсан эрт илрүүлэгт 270 мянган хүүхдийг хамруулна.

Үүнд:

  • 3 нас -53,598 хүүхэд
  • 1-р ангийн 75,838 хүүхэд
  • 6-р ангийн 74,751 хүүхэд 
  • 10-р ангийн 66,502 хүүхэд хамрагдана.

    Өмнө нь Боловсролын сайдаар ажиллаж байх үед нэгдүгээр ангийн сурагчдыг эрт илрүүлэг үзлэгт хамруулж байлаа. Тухайн үед маш ноцтой тоо мэдээлэл гарсан.

    Гурван хүүхдэд тутмын хоёр нь шүдний цооролтой, гурван хүүхдийн нэг нь хараа муудах эмгэгтэй, зүрхний гажигтай хэд хэдэн хүүхэд оношлогдсон.

    Тиймээс бид цэцэрлэг, сургуульд суурилсан эрт илрүүлгийн үндэсний тогтолцоог баталгаажууллаа. Хүүхдэд эрүүл амьдралын хэв маягийг цэцэрлэг, сургуулийн орчинд нь төлөвшүүлэх асуудал чухал байна. See less

Сэтгүүлч Ц.Соёлмаа

БоловсролХолбоотой мэдээ

  1. 2025

Дата архиваас

  1. 2025
  2. 2024