Онцлох мэдээ1 мин унших
Эрэн хайх, аврах ажиллагаа зохион байгуулагдаж байна

Налайх дүүргийн 3 дугаар хороонд оршин суух хаягтай иргэн Б /50 настай, эрэгтэй/ нь 2026 оны 07 дугаар сарын 21-ний өглөө 07 цаг 00 минут орчмын үед гэрээсээ гараад ор сураггүй алга болсон гэх дуудлагыг 2026 оны 07 дугаар сарын 23-ны өдөр ар гэрийн зүгээс Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэст 19 цаг 46 минутад ирүүлсэн байна.
Тус дуудлага, мэдээллийн дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн хэлтэс, ард иргэдийн хамтарсан эрлийн баг 7 хэсэгт хуваагдаж алга болсон гэх хаягаас чанх урагшаа Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Городок чиглэл болон тоосгоны үйлдвэр, уурхайн хэсгээр эрлийн ажиллагааг 20 цаг 20 минутад эхлүүлэн эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилж байна.


Сэтгүүлч Ц.Соёлмаа
