Үйл явдал2 мин унших
А.Ариунзаяа: ХХДХ-ээс дээш төгрөгийн цалинтай хүмүүсийн цалинг аж ахун нэгж, байгууллагууд нэмэх шаардлага үүсэх нь!

Одоохон...
Үйл явдал2 мин унших

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2027 оны 1 сарын 1-нээс 1 сая төгрөг болгох шийдвэр гарсантай холбогдуулан УИХ-ын гишүүн А.Ариунзаяа дараах байр суурийг илэрхийллээ.
2025 онд жил дараалан нэмэгдүүлэхэд "2 жилд 1 нэмэгдүүлэх" хууль зөрчиж буй талаар, мөн ямар нөлөөлөл үзүүлдэг талаар би нэлээд дуугарч, 2026 онд ХХДХ хэвээр хадгалж ирлээ.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр 100 мянга хүрэхгүй хүн цалинждаг.
Харин ХХДХ өөрчлөх нь хэдэн сая хүнд нөлөөлдөг. Үүнийг УИХ-ын даргатай талуудын уулзах уулзалтын үеэр хэлсэн юм.
Ер нь хуулиараа ХХДХ-г зөвхөн нэмнэ гэж байхгүй. Эдийн засгийн нөхцөл байдлын улмаас царцааж болно, бүр бууруулж ч болдог юм. Уг нь...
Хамгийн наад захын нөлөөлөл юу бэ?
Эрүүл мэндийн даатгалын шимтгэл сард 15'840, жилд 142'560 байгаа бол 2027 оны 1 сарын 1-нээс сард 20'000, жилд 240'000 болно. (Цалин хөлстэй ажилладаг цалингийн хувиар илүү тооцогдоно, нөлөөлөхгүй)
Нийгмийн даатгалын сайн дурын шимтгэл хамгийн багадаа сарын 106'920, жилийн 1'283'040 төгрөг байгаа бол 2027 оны 1 сарын 1-нээс сард 135'000, жилд 1'620'000 болно.
Нийгмийн даатгалын шимтгэл төлөх дээд хэмжээ мөн нэмэгдэнэ. 7'920'000 төгрөг хүртэл шимтгэл тооцдог байсан бол одоо 10'000'000 төгрөгийн цалин хүртэл НДШ албан журмаар суутгана.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулаагүйн төлбөр сарын 1'000'000, гадаад ажилтны төлбөр 2'000'000 болж нэмэгдэнэ.
792'000-с дээш төгрөгөөр цалинжиж байсан хүмүүсийн цалинг аж ахун нэгж, байгууллагууд нэмэх шаардлага үүснэ, ер нь л цалингийн систем хөдөлнө.
Төрийн албан хаагчдын цалингийн нэгдсэн бодлого алдагдаад хүндэрсэн. Зайлшгүй засах шаардлагатай. Энэ бол бүр тусдаа сэдэв.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдсан хууль тогтоомж, төлбөр тооцооны харилцаа холбоог засах хэрэгтэй гэж боддог. Цөөн хүн алга ташиж баярлахаас илүүтэй олон хүнд санхүүгийн дарамт болно...
Өө тийм. Хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөгдөх хувь хэмжээ 792'000 төгрөг 2027 оны 1 сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ дээ. Тэр бол 1 сая болохгүй. Учир нь ХХДХ-тэй уяагүй, яг тоон дүнгээрээ хуульчлагдсан.