Үйл явдал1 мин унших
Хамтын санхүүжилтийн тухай хуулийн төслийн эхний хэлэлцүүлгийг зохион байгууллаа

Санхүүгийн Зохицуулах Хороо
Одоохон...
Үйл явдал1 мин унших

Санхүүгийн зохицуулах хорооноос хуулийн төслийн бүтцийг танилцуулж, иргэний нийгмийн байгууллага, ТББ, аж ахуйн нэгжийн төлөөлөл болон холбогдох талууд оролцож, хуулийн төслийн зохицуулалтын талаар санал солилцлоо.
Хамтын санхүүжилтийн эрх зүйн орчныг бүрдүүлэх, иргэд, бизнес эрхлэгчдэд төсөл, санаачилгаа олон нийтийн оролцоонд тулгуурлан санхүүжүүлэх боломжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ хөрөнгө оруулагч болон санхүүжилт хүсэгч талуудын эрх ашгийг хамгаалах, ил тод, хариуцлагатай тогтолцоо бүрдүүлэх нь чухал байна.
Оролцогчдын санал, зөвлөмжийг хуулийн төсөлд тусгаж цааш өргөн баригдана.