1 мин унших
Сэлэнгэ аймгийн Мандал сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 75 жилийн ойн баярт оролцлоо

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн түүхт 75 жилийн ойн баярын арга хэмжээнд оролцлоо. Ойн баяр, арга хэмжээний үеэр сумын хөгжлийн хэрэгцээ, боловсролын байгууллагуудын орчин нөхцөлийг сайжруулахад чиглэсэн УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ оруулалтаар шийдвэрлэсэн тоног төхөөрөмж, Ерөнхий боловсролын сургуулийн 11-12 дугаар ангийн сурагчдад зөвхөн сургалтын_зориулалтаар ашиглах таблет төхөөрөмжүүдийг хүлээлгэн өглөө.
Эрдэм боловсролын их өргөөний 75 жилийн түүхийг бүтээлцэж, үе үеийн хүүхэд, залууст эрдэм мэдлэг, хүмүүжил төлөвшил олгон, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн үе үеийн багш, ажилтан, төгсөгчид, суралцагчид та бүхэндээ сургуулийн түүхт ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.
Эрдмийн их өргөөнийхөө гал голомтыг бадрааж, ирээдүй хойч үеэ сурган хүмүүжүүлэх эрхэм үйлсэд нь өндөр амжилт, хамт олонд нь эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.


Эх сурвалж:
Vip76.mn