#Тойрог1 мин унших
Ноён, Сэврэй, Гурвантэс суманд ажиллаж байна

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, Б.Уянга нар "Ардын нам ард түмэндээ " аяны хүрээнд Өмнөговь аймгийн Ноён, Сэврэй, Гурвантэс суманд ажиллаж, иргэдтэй уулзаж, тэдний санал бодлыг сонсож байна.
Тухайлбал Ноён сумын иргэдээс олон зүйлс сонслоо.
- Цаг-уурчдын ажлын байрны нөхцөл байдал;
- Боловсролын салбарын асуудал;
- Ахмад дайчдаа алдаршуулах тухай;
- Байгаль орчны нөлөөллийн үнэлгээг багийн хурлаар ороход юуг анхаарах тухай;
- Цэвэрлэх байгууламжийн асуудал;
- Ирвэс олширсон тухай;
- Малжуулах төсөлд хэн, яаж хамаардаг тухай;
- Аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжуудыг ярилцлаа.
Иргэдийн санал, хүсэлтийг холбогдох байгууллагад уламжилж, эргэх холбоотой ажиллана. Иргэддээ хэрэгтэй, шинэлэг мэдээллийг хүргэхийг зорино оо.



Сэтгүүлч Ц.Соёлмаа


