#Тойрог1 мин унших
"Сонсъё бүтээе" Өмнөговь

Одоохон...
#Тойрог1 мин унших

Ардчилсан хувьсгалын түүхэнд өөрийн тод мөртэй, ардчиллын цэнхэр тугийг олон жил мандуулж ирсэн Өмнөговь аймгийн Ардчилсан нам “Нутгийн хишиг”, “Өсөлттэй Өмнөговь” зэрэг хөтөлбөрүүдээрээ дамжуулан орон нутгийнхаа хөгжил, иргэдийнхээ амьдралд чиглэсэн олон ажил, бүтээн байгуулалтыг хэрэгжүүлж ирсэн.
“Сонсъё, бүтээе” аяны гол зорилго нь иргэд, намын гишүүд, дэмжигчдийнхээ санал бодлыг сонсож, тулгамдсан асуудлыг нь хамтдаа тодорхойлон, ажил хэрэг болгоход оршино.
Өнөөдрийн төвийн бүсийн нээлтэд 4 сумын төлөөлөл оролцож байгаа бөгөөд цаашид баруун бүсийн арга хэмжээг Гурвантэс, зүүн бүсийн арга хэмжээг Ханбогд суманд зохион байгуулна.
Говийн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүн Ц.Мөнхбат болон Өмнөговь аймгийн Ардчилсан намын дарга Н.Энхбат, журмын олон нөхөдтэйгөө хамт сонсож, ойлгож, бүтээхийн төлөө нэг зорилгын дор ажиллаж байгаадаа баяртай байна. Иргэдийнхээ үгийг сонсож, санал бүрийг ажил болгохыг зорьж байна.



