Үйл явдал1 мин унших
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 112 оюутан тэтгэлэгт хамрагдлаа

Одоохон...
Үйл явдал1 мин унших

Нутгийн өгөөжийг иргэддээ хүргэхийн нэгэн чухал хэлбэр нь залуу үеийнхээ сурч боловсрох боломжийг дэмжих явдал юм.
Энэ хүрээнд Цогтцэций сумын ИТХ-аар батлагдсан “Хотын залуус” хөтөлбөрийн хүрээнд оюутан залуусынхаа сургалтын төлбөрийг дэмжих тэтгэлгийн батламжийг гардууллаа. Энэ удаагийн тэтгэлэгт нийт 160 оюутан материалаа ирүүлснээс журмын шалгуур үзүүлэлтийг хангасан 112 оюутан шалгарч,
* 100 хувийн тэтгэлэг-60 оюутан
* 70 хувийн тэтгэлэг-15 оюутан
* 50 хувийн тэтгэлэг -37 оюутан тус тус хамрагдлаа.
Тэтгэлгийн батламжийг УИХ-ын гишүүн Р.Сэддорж, Цогтцэций сумын ИТХ-ын дарга Б.Энхбаатар болон багийн Засаг дарга нар оюутнууддаа гардуулан өглөө.
Боловсрол бол залуусынхаа ирээдүйд хийж буй хамгийн үнэ цэнтэй хөрөнгө оруулалт.
Өнөөдөр сурч, мэдлэг боловсрол эзэмшиж буй залуус маань маргааш нутаг орныхоо хөгжилд хүчээ нэмэх учиртай.
Цогтцэций сумынхаа нийт оюутан залуустаа сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсье. Эрдэм мэдлэгээрээ жигүүрлэж, эх нутагтаа оруулах хувь нэмэр нь улам арвижих болтугай.