#Тойрог1 мин унших
Зургаан жилийн хүлээлтийн дараах 42.8 км зам...

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн зам бол Монгол Улсын экспортын гол гарц төдийгүй 21 аймаг, 9 дүүргээс тээврийн салбарт ажиллаж, хөдөлмөрлөж, амьдралаа залгуулж буй олон мянган иргэний өдөр тутмын ажил, амьдралын зам юм.
Энэ чиглэлд олон жил хүнд даацын тээвэр тасралтгүй үргэлжилж, замын хөдөлгөөний ачаалал, осол аваар, эрсдэл дагуулсаар ирсэн. Энэ хугацаанд олон хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө хохирсон гашуун сургамж ч бий!
2020 онд концессийн гэрээгээр ажлаа эхэлж байсан энэ зам зургаан жилийн дараа урагшилж, хэсэгчлэн нээлтээ хийж байна.
Энэ зам нь стандартын шаардлага хангасан, аюулгүй авто замын сүлжээтэй болгох нь зөвхөн экспортын тээвэрлэлтийг нэмэгдүүлэх төдий бус, тээвэрчдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах, ажиллах нөхцөлийг сайжруулах нэн чухал бүтээн байгуулалт юм.
Цаашид бүтээн байгуулалт бүрэн дуусаж, аюулгүй, найдвартай, үр өгөөжтэй тээврийн зам болж, зорчиж буй хүн бүрийн аж амьдралд өгөөжтэй, түшиг болсон өлзийтэй сайхан зам байх болтугай.




