1 мин унших
Ерөнхий сайд Японы Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
манай улсын ардчиллын нийтлэг үнэт зүйлс бүхий чухал “гуравдагч хөрш” Япон Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газар ямагт өндөр ач холбогдол өгдөг болохыг илэрхийлэв. Мөн Монгол Улсад ардчиллыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахад Япон Улсын үе үеийн Засгийн газар тууштай дэмжиж ирснийг талархан тэмдэглэсэн юм. Япон Улс нь олон улсын энх тайван, тогтвортой байдал, хамтын хөгжилд энх тайванч улсын хувиар оруулж ирсэн хувь нэмрийг Монгол Улс өндрөөр үнэлдгийг хэллээ.
Эх сурвалж:
МҮОНТВ