1 мин унших
Д.Энхтүвшин: Бусад хуультайгаа хэрхэн уялдаж байгаа вэ!
УИХ-ын чуулганы 2026.10.,02-ны өдрийн хуралдаанаар Төрийн худалдан авах ажиллагааны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин дараах байр суурийг илэрхийллээ.
Хуулийн зорилго нь төрийн болон орон нутгийн өмч өмчийн хөрөнгөөр бараа үйлчилгээ худалдан авах ажиллагаатай холбоотой энэ харилцааг зохицуулахад оршино гэж хуулийн зорилгыг бичсэн байна. УИХ-ын тухай хуулийн 36.1.2 дээр төрийн болон орон нутгийн өмчтэй холбоотой хуулийн шинэчилсэн найруулгуудыг зөвхөн ЗГ санаачлах эрхтэй гэсэн заалт байгаа.
Үүн дээр тайлбар өгөөч. Энэ хуулийн төслийн 56.5 дээр хэрвээ 61.1.1 дээр заасан гомдол гаргавал төсөвт өртгийн 2%-тай тэнцэх хэмжээний тендерийн баталгааг зөвлөлд гаргана гэсэн байсан. Дахиад баталгааны зардлыг энэ тендерт оролцож байгаа хүмүүст нэмэгдүүлж байгаа юм шиг зардал гаргаж, зардлыг нэмэгдүүлэх ийм агуулгатай заалт байна. Үүн дээр тайлбар хэлээч?
Эх сурвалж:
Vip76.mn