1 мин унших
Төсвөө ойлгоё!

2026 оны төсвийн тодотгол, 2027 оны төсвийн төсөлд иргэдийн орлого, нийгмийн хамгаалал, бизнесийн орчин, орон сууц, эрчим хүч, экспорт, орон нутгийн хөгжилд чиглэсэн олон арга хэмжээ тусгагдаад байна.
Өрхийн амьжиргаатай шууд холбоотой зарим өөрчлөлтөөс:
- 435 мянган ахмад настанд сард 100–300 мянган төгрөгийн суурь тэтгэврийг 2026 оны 11 дүгээр сараас олгож эхэлнэ.
- Сарын 792 мянган төгрөг хүртэлх цалингийн орлогыг хувь хүний орлогын албан татвараас чөлөөлнө.
- 2027 оны II улирлаас төрийн үйлчилгээний үндсэн цалингийн сүлжээг 10 хувь, төрийн захиргаа болон төрийн тусгай албан хаагчдын цалингийн сүлжээг 20 хувиар шинэчилнэ.
- Ахмад настан болон зорилтот бүлэгт даралт, зүрх судас, чихрийн шижингийн зарим эмийг Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь хөнгөлнө.
Төрийн үйл ажиллагааны зардлыг танаж, 1.44 их наяд орчим төгрөгийн эх үүсвэр чөлөөлж, нэн шаардлагатай чиглэлд дахин хуваарилна.
Үүний зэрэгцээ жижиг, бичил бизнесийг дэмжих, ипотекийн санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, эрчим хүчний шинэ эх үүсвэр бий болгох, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл, экспортыг дэмжих, орон нутгийн төсвийн шийдвэрт иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээнүүд тусгагдсан.





Эх сурвалж:
Vip76.mn