УИХ-ын үйл ажиллагаа3 мин унших
П.Сайнзориг: Зөвхөн шүүхийн ачааллыг бууруулахад анхаарах нь өрөөсгөл!
УИХ-ын чуулганы /2026.10.09/-ний өдрийн хуралдаанаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг:
Хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж байна. Доторх агуулгын хувьд зарим зүйлүүд дээр байр суурь өөр байна.
Нэгт, хүний эрх дигнитив гэдэг зүйлийг ойлгож авах, эрх ашгийн эрэмбүүдийг зөв тодорхойлох ёстой. Түүнээс биш хэдэн цахимаар олгодог банк, санхүүгийн байгууллагуудын зээл, түүний эрсдэлээр шүүхийг ачааллуулж болохгүй. Анхны гэрээ байгуулах харилцаа дээрээс нь аль аль тал нь хариуцлагатай байх тухай ярих гэж байгаа. Хэрэглэгчээ зөв таних, хэрэглэгчээ огтоосоо таниагүй байж зээлээ олгочхоод дараа нь шүүхээр олж таниулна. Энэ ерөөсөө байж боломгүй. Жижиг зээл дээр ийм ажиллагаануудыг хийгдэхгүй байх ёстой. Харин зээлийн гэрээг хэрэгсэхгүй болгоод хүчин төгөлдөр бус тооцуулаад, банк санхүүгийн байгууллага буюу зээл олгогч нарыг хариуцлагатай байлгах ёстой. Ямар ч эрсдэл хүлээдэггүй, шүүхэд болсон болоогүй хүмүүсийг олж илрүүлж өг гээд өгчихдөг зүйл байж болохгүй. Бизнес хариуцлагатай байх ёстой. Үүнийг бид түлхэж өгөх ёстой болохоос биш иргэдийгээ олон нийтээр зарлана гэж ерөөсөө ярьж болохгүй. Харин гэрээ дээрээ албан ёсны хаяг болон бусад хэлбэрээр харилцах нэг, 2 хэрэгслээ заая гэдэг байдлаар тохиролц. Өөрөөр хэлбэл, албан ёсны бүртгэлтэй утасны дугаар байх юм уу, мэйл хаяг байх юм уу. Энэ нь өөрчлөгдвөл аль аль тал нь хэзээ мэдэгдэх, ямар хугацаанд мэдэгдэх гэдэг зүйлүүдээ зохицуулж өгөх ёстой. Олон нийтэд сошиал сүлжээ, веб сайтаар хаяж өгнө гэдэг зүйл байж болохгүй.
Хоёрт, арилжааны шүүхийн асуудлыг сайн судлаач ээ. Статистикийн хувьд 3 хэргийн нэг нь арилжааных байгаа учраас ач холбогдолгүй байгаа боловч цаана нь асар их ажлын байр тогтвортой байх уу үгүй юу, мөнгөний үнэ цэнийг тухайн цагт нь асуудлыг шийдэх үү, бизнесийн итгэлцлийг хадгалах уу гэдэг асуудал байгаа. Илүү их мэргэшсэн шүүх, шүүгчийн туслахууд нь хүртэл хуульч биш магадгүй нягтлан бодох бүртгэлийн хүмүүс байж болно. Мэргэшсэн хүмүүсийг ажиллуулдаг горимоор асуудлууд шийддэг баймаар байна. Шүүх дээр очно гэдэг компаниудын хувьд нэр хүндийн асуудал байдаг учраас наана нь эвлэрүүлдэг, зээл, мөнгөний харилцаан дээр бүтцийн өөрчлөлт дээр ажилладаг. Тогтолцооны хувьд үүнийг оруулж ирмээр байна. Цаашдаа хэрэглэгчийн гэрээний асуудал дээр жишээ нь зээлийн гэрээний нөхцөлүүд нь хэрэглэгч талд таагүй байх юм бол энэ дээр гахайгаа өг л дөө СЗХ эрхээ аваад. Солонгос улс тэгдэг шүү дээ. Яагаад гэхээр гэрээний тэгш байдлыг хангахын тулд зөвшилцөл юм уу, гэрээ дээр нөхцөл тавина гэдэг хэрэглэгч, иргэн талаас байхгүй. Зээл өгч байгаа хүн зурвал зур зурахгүй бол боль гэдэг шаардлага тавьдаг. Тийм учраас банк санхүүгийн байгууллагын зээлийн гэрээний нөхцөл нь иргэдэд таатай юу таагүй юу гэдэг зүйлийг захиргааны зарчмаар хэрэглэгчийн гэрээг хамгаалах байдлаар хийдэг. Шүүгч нарын ачааллыг бууруулах нь тэргүүн ээлжийн зорилго. Иргэдийн эрх ашгийг, гэрээний талуудын эрх ашгийг тэнцвэртэй хамгаалах асуудал. Иргэдээ мартчихаад байна. Энэ суурь асуудал дээр анхаарах ёстой. Цаашдаа захиргааны болон иргэний шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, шүүх эрх мэдлийн байгууллага ЗГ-аас өгөх ёстой. Ингэж байж шүүхийн шийдвэр чинь биелдэг болно. Дампуурлын эрх зүйгээ шийдэх ёстой. Мөнгөгүй хариуцагч, хуулийн этгээд дээр иргэний хэрэг үүсгэж яах гээд байгаа юм бэ?
