УИХ-ын үйл ажиллагаа2 мин унших
О.Саранчулуун: Иргэний хэрэг шүүхээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд хэрхэн үйлчлүүлж байна вэ?
УИХ-ын чуулганы /2026.10.09/-ний өдрийн хуралдаанаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн О.Саранчулуун:
Зээлийн гэрээг зөвшөөрсөн гэдэг нөхцөл дээр хэрэглэгч зөвшөөрлөө дардаг.Гэтэл маш жижигхэн фондоор маш их мэдээллийг агуулчихсан байдаг учраас уншигч хэрэглэгч нарт ойлгомжтой байдаггүй. Хараа муутай хүмүүс, ахмад настан, хүмүүс, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст маштөвөгтэй байдаг. Ер нь бид зээлийн гэрээг уншдаггүй. 3-4 хуудас урт материал байдаг. Үүний цаана ямар эрсдэл үүсдэг вэ гэхлээр зээл аваад нэгэнт шийдвэр гаргаад явчихсан асуудалд орсны дараа хариуцлага тухайн хэрэглэгч дээр орж ирдэг. Асуудал үүсээд шүүхээс хуудас илгээж шүүхэд дуудагдлаа гэхэд шүүх хуулийнх нь зарлаж байгаа процесс нь хүртээмжгүй байдаг. Яагаад гэвэл нийгмийн эмзэг, зорилтот бүлгийн хувьд гэрийн хаяг өөр өөр байж болно. Өөрийн гэсэн одоо хаягтай биш байж болно.
Гэхдээ өөрийн гэсэн дугаартай, иргэний бүртгэлтэй тодорхой хэмжээний санхүүгийн харилцаа үүсээд, үйлчилгээ авчихсан, хохирчихсон, асуудал үүссэн бол өөрийнхөө эрхийг хамгаалуулах гэхээр үйлчилгээ нь хүндрэлтэй нөхцөл үүсдэг. Зээлдэгч гэрээний нөхцөлийг ойлгоход дэмжлэг шаардлагатай бол хүртээмжийн асуудлыг хандах, зохицуулах хэрэгтэй. Монгол Улсад үүн дээрямар хяналт тавьдаг вэ? 2 дугаарт нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан, санхүүгийн литераси буюу санхүүгийн ойлголт тааруу тохиолдолд хэрэглэгчийг таних гэж түрүүн Сайнзориг гишүүнд дурдсан. Тэгэхээр хэрэглэгчийн санхүүгийн мэдлэг түвшин зэрэг эрсдэлийн талаарх мэдээллийг урьдчилж өгөх, энэ хүмүүсийг хамгаалах ямар зохицуулалт байдаг юм? Хамгаалагдаагүй байж байгаад эрсдэлд орчихсон байвал энэ хууль шүүхийн заалтаар юм уу, ямар хамгаалах механизм үйлчлэх юм бэ?
Эх сурвалж:
Vip76.mn