2 мин унших
Х.Тэмүүжин: Баавгай амьд байх ёстой гэж харсаар байгаад, иргэнээ идүүлчихлээ!
УИХ-ын чуулганы /2026.10.09/-ний өдрийн хуралдаанаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин дараах байр суурийг илэрхийллээ.
Хаа хаанаа бид нар мэргэжлийн байх гэдэг зүйлийг алдчихжээ. УИХ, мэргэжлийн яамд дээр ч адилхан мэргэжлийн байх гэдэг энэ хандлага алга болчхож. Ковидын үеийн ардчилал хүний эрхийн хумигдлын өөрсдийн тогтоосон дэг журам түүндээ дассан хандлагаасаа өнгөрсөн хугацаанд ерөөсөө салж чадаагүй байна. Нэг ийм үг байдаг юм. "Хүн биш эд зүйл, өөрийгөө шүтсэн төр хамгийн аюултай" гэж. Хүнээ биш яг ийм хандлага ноёлоод бараг 6-7 жил болчхож. Иргэнээ субъект гэж харахгүй байна, эд зүйл гэж харж байна. Сая баавгайтай холбоотой асуудал ч гэсэн яг тийм. Иргэнээ амьд байх ёстой гэж харахгүй.
Баавгай амьд байх ёстой гэж харсаар байгаад, иргэнээ идүүлчихлээ. Цагдаагийн байгууллагын албан тушаалтны хэлж байгаа үгийг сонс доо. Холбогдогчийг эрэн хайж байна гэж. Амиа алдсан иргэнийг хүн гэж харахгүй, амийг нь аваад явчихсан баавгайг л хөлийнхөө оронд аваачаад субъект гэж хараад байгаа юм. Үүн дээр юу харагдаж байна вэ гэхээр хууль зүйн бүүр суурь зарчмуудыг бид мартчихаж. Энэ улс орны эзэн субъект нь хэн юм бэ?
Төр юм уу, иргэн юм уу? Зарын самбараар иргэнтэйгээ харьцах тухай ярьж эхэлж байна. Төр өөрийнхөө үйл ажиллагааг хөнгөвчлөхийн тулд зарын самбараар ажиллаж байна. Дэлхийд хууль зүйн системд байхгүй зарчим хүнийг торгох гэж байгаа юм бол тэр хүнтэйгээ харьц гэдэг зарчим байгаа. Холбоо тогтоо түүнийгээ нотол тэгээд харьцаад шийтгэл оногдуулах гэж байгаа үндэслэлээ тавьсан бол одоо шийтгэж болно гэдэг зарчим. Гэтэл өнгөрсөн 6 жил төр зарын самбараар иргэнийг шийтгэлээ.
Эх сурвалж:
Vip76.mn