2 мин унших
О.Алтангэрэл: Ипотекээр орон сууц авах боломжийг 3-4 хүүхэдтэйгээ гэр бүлд давуу байдал олгож ялгаварлаж болохгүй!
УИХ-ын чуулганы /2026.10.09/-ний өдрийн хуралдаанаар Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Алтангэрэл дараах байр суурийг илэрхийллээ.
"Саалиа бэлдэхэд саваа бэлд" гээд нэг хэзээний үгтэй. Гурав ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлд анх удаагаа ипотекийн зээлээр орон сууц авах урьдчилгаа төлбөрийн 60 хувийг Зээлийн батлан даалтын сангаас гаргана гэж зааж. Мэдээж олон хүүхэдтэй айл өрхийг дэмжих нь зөв. Гэхдээ амьдралын төлөө яваад , цалингийн зээл, элдэв янзын зээлийнхээ доороос өндийх гээд. орон байртай болохыг мөрөөдөж буй 1-2 хүүхэдтэй энэ хуульд заасан залуу гэр бүл гэж буй 35 наснаас хэтэрчихсэн хүмүүс зөндөө байгаа. Ингэж ялгаварлаж болохгүй.
Уг нь орон байртай нэг аятайхан болж байгаад, дахиад нэг хүүхэд нэмье гэж байгаа хүмүүс зөндөө бий.1-2 хүүхэдтэй амьдралаа аятайхан болгоё гээд ипотекийн зээл хөөцөлдөөд явж байгаа. Энэ залуучуудын өмнүүр 3-4 хүүхэдтэй гэр бүлүүд ороод байх юм бол тэд хэзээ байртай болох вэ. Малчны тухай хуульд малчдыг ипотекийн зээл авахад нь дэмжлэг үзүүлнэ гэж заачихсан.

Хавар энэ хууль дээр хэлэлцүүлэг хийсэн. Монгол банкнаас малчдад ипотекийн зээл олгож байгаа юу гэж асуухад Монгол Улсын 180 гаруй мянган малчин өрхийн 400 орчим мянган малчин иргэдээс 12 ширхэг хүнд өгсөн байна. Бодит байдал дээр ипотекийн зээлийн очер гэж нэг тун хүнд асуудал байна.
Эх сурвалж:
Vip76.mn