УИХ-ын үйл ажиллагаа2 мин унших
Р.Сэддорж: 6-12 дугаар ангийн хүүхдүүдээ үдийн цайтай болгох хэрэгтэй!
УИХ-ын чуулганы /2026.10.09/-ний өдрийн хуралдаанаар Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Р.Сэддорж үг хэллээ.
Нэгт, Асуудлуудаа ярья гэж бодож байгаа юм. Хамгийн гол нь Монгол хүүхдүүддээ анхаарах хэрэгтэй байна. Би багагүй хугацаанд хүүхдийн үдийн цайг яриад байгаа. Үдийн цайгаа өнөөдрөөс эхэлж ууж байгаа хүүхэд магадгүй нэг жилийн дараагаас эхэлж үр дүн нь гарах байх. Монгол Улсын Улсын сургуулийн олон мянган хүүхэд үдийн цайгаа ууж чадахгүй байна. Үдийн цайг нь төсөвлөж өгөхгүй байна. Сангийн яам Боловсролын яам үүн дээр ажиллах хэрэгтэй байна. Олон удаа эндээс ярилаа хэллээ. Аймгууд өгөөд эхэлсэн байна. Эцэг, эхтэй нь хамтраад ч болж байна. Ийм учраас 6-12 дугаар ангийн хүүхдүүдээ үдийн цайтай болгож байж тэр гэр бүл дотор байгаа тодорхой асуудлыг шийдэж тэр сургууль дээрээ 1-5 дугаар анги нь уугаад 6-12 дугаар анги нь уух ямар ч боломж байхгүй. Тэр эрхийг нь төсвийн тодорхой хувиар нээж өгөх хэрэгтэй. Эцэг, эхтэй нь хамтарсан ч болж байна. 50%-ийг нь эцэг эхээс нь гаргуулаад 50%-ийг нь улсын төсөв дээр суулгасан ч болж байна. Гэхдээ их их мөнгө биш. Нэг хүүхэд дээр 4-5 мянган төгрөгийн л асуудал байгаа учраас Монгол Улсын төсөв ингэж тэлж байгаа үед бүрэн боломжтой. Үүнийгээ анхаараад төсөвтөө суулгаач хууль дээрээ суулгаач.
Хоёрт, боловсролын эрх чөлөөг олгох хэрэгтэй байгаа юм. Боловсролыг сонголттойгоор зарим үед гэрээс нь сургах ч ийм хүмүүс шаардлагатай хүмүүс байж байна. Тэгэхээр дээр үед монголчууд шавь сургалттай байсан ард түмэн. Тэгэхээр заавал малчны хүүхдийг эцэг эх нь, боломжтой айлууд сумын төв аймгууд дээрээ болж байна. Эцэг эх нь боломжгүй залуу гэр бүлүүдийг заавал бүх хичээлийн бүх өдөр танхимдаа сурах сурахыг шаардаж байгаа нь маш олон хүндрэлийг бий болгож байна. Гэр бүл дотор эндээс болж хөдөөгийн малчин айлын сүүлийн 3 жил гэхэд 8 мянган малчин айл төв рүү орсон байна. Малаа орхиод. Хөдөө нутаг эзгүйрч байна. Энэ хууль дээр энэ асуудлуудаа бодох тусгах зайлшгүй шаардлагатай байна. Тэгэхээр 6, 7, 8 настай хүүхдүүдээ эцэг эхчүүд дотуур байранд суулгах ямар ч боломж байхгүй.
