УИХ-ын үйл ажиллагаа3 мин унших
П.Батчимэг: Гурав ба түүнээс дээш хүүхэдтэй өрхийг ипотекийн зээлд тэргүүн ээлжид хамруулна гэж заасан байна. Хэр удаан хүлээх вэ?
УИХ-ын чуулганы /2026.10.09/-ний өдрийн хуралдаанаар Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн П.Батчимэг:
Нэрнээс нь харахад үнэхээр гэр бүлийн хөгжлийг дэмжих чигтэй, үзэл баримтлалтай хууль орж ирсэнд талархаж байна. Өнөөдөр Монголын нийгэмд төр улс бол гэр улс,гэрулс бол төр улсгэж Тангадын Галсан гуайн хэлсэн.Тэгэхээр утгын хувьд гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийг үнэхээр гэр бүлийг дэмжих заалтууд орж , амьд хууль болж гарч, гэр бүлд үр дүнгээ өгөх үү гэдэг хүлээлт байна. Сүүлийн 10 жилд манай улсад төрөлт эрчимтэй буурч байгаа. Үүндүнэхээр санаа зовж байна. Энэ статистик тоо 2015-аас 2025 онд сүүлийн 10 жилд бол төрөлт багасаж буурч, сүүлийн 5 жилийн статистик тоогоор огцом буурсан. 2015 онд төрөлт 82130 байсан бол 2025 онд 56222 болж ингэтлээ төрөлт буурсан. Үүний гол шалтгаан яг юунд байна вэ? Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийг баталснаар энэ төрөлт нэмэгдэх юм уу? Энэ хуулийн төслийн үзэл баримтлалд 1991-ээс 2005 онд төрсөн бага төрөлтийн үетэй холбож төрөлтийг дэмжих шаардлагаар хуулийн төслийг боловсруулсан гэж харж байна. Гэхдээ энэ хуулийн төсөл батлагдсанаар ирэх 3-аас 5 жилийн хугацаанд төрөлт хэдээр нэмэгдэх юм бэ? Хэд болох вэ? Тодорхой тоо Т.Аубакир сайд хэлээд өгөөч. Төрөлт буурч байгаа нь зөвхөн хүн ам зүйн учир шалтгаанаас гадна өөр ямар хүчин зүйл нөлөөлж байгааг ЗГ ул суурьтай судалж гаргаж ирсэн зүйл хуулийн төслийг боловсруулах хугацаанд гарч ирэв үү? Энэ хуулийн төсөлд гэр бүлийн хөгжлийг дэмжих 6 төрлийн арга хэмжээг тусгасан. Жишээ нь орон сууцын ипотекийн зээлд хамруулах, дэмжлэг үзүүлэх, ажил амьдралын тэнцвэрийг хангах гээд маш зөв зүйтэй заалт ороод ирсэн. Гэхдээ гэр бүлийн боловсролыг дэмжинэ, нийгэм сэтгэл зүйн үйлчилгээг үзүүлнэ гэсэн байгаа юм. 3-аас дээш хүүхэдтэй гэр бүлд ипотекийн зээлд тэргүүн ээлжид хамруулах гээд тусгачихсан юм бол гэр бүлүүд чинь ипотекийн зээлийг хүлээгээд, 3 хүүхэдтэй болтлоо хэдэн жил хүлээх юм болоо. Өнөөдөр орон сууцын үнэ үнэ өндөр байгаа. Нийлүүлэлт бага байгаа. Ийм хүнд нөхцөлд энэ дэмжлэг яг бодитойгоор хэрэгжиж чадах уу Т.Аубакир сайд аа? Энэ хуулийн төсөлд ажил олгогч нь ажил амьдралын тэнцвэрийг хангах арга хэмжээг хэрэгжүүлж болно оо гэсэн. Ажил олгогч хэрэгжүүлэхгүй гэвэл яах юм. Тэр заалт маш бүдэг байна. Тухайн ААН-ийн удирдлага өөрийнхөө үзэмжээр үүнийг хэрэгжүүлэх юм уу , хэрэгжүүлэхгүй ч байж болох юм байна шүү дээ. Хуулийн төсөлд гэр бүлийн боловсролыг дэмжих сургалт нөлөөллийн үйл ажиллагааг хэрэгжүүлнэ ээ гээд тусгачихсан. Гэр бүлийн санхүү, эрүүл мэнд, гэр бүлийн тогтвортой байдал энэ хууль батлагдсанаар сайжрах юм уу, салалт багасах юм уу ямар баталгаа байгаа юм. Нийт хэдэн өрх, хэдэн хүүхэд хамрагдах юм. Хүүхэд, эцэг эхэд олгох гээд байгаа 5 төрлийн мөнгөн дэмжлэг байгаад байгаа. Үүнийг улсын төсвөөс санхүүжүүлнэ гээд энэ хуульд байна. Тэгвэл хүүхдийн мөнгө, жирэмсэн эхийн мөнгө, хүүхэд асарсны мөнгө, ихэр хүүхдийн мөнгө, олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхэд олгох мөнгө гээд бүгд энэ хуульд хамруулаад ороод ирсэн.
