УИХ-ын үйл ажиллагаа2 мин унших
Ж.Баясгалан: Үргүйдэлтэй гэр бүлд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг ойртуулна гэдгийг яг юу гэж ойлгох вэ?
УИХ-ын чуулганы /2026.10.09/-ний өдрийн хуралдаанаар Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Ж.Баясгалан:
Нэгт, Үргүйдэлтэй гэр бүл эрүүл мэндийн тусламж үйлчилгээг ойртуулж нийгэмд сэтгэл зүйн дэмжлэг үзүүлнэ гэж заасан байна. Үргүйдэлтэй гэр бүлд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг ойртуулна гэдгийг юу гэж ойлгох вэ? Тодорхой хариулаарай. 11 дүгээр зүйл дээр нийгэмд сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх гэсэн зүйлд нь энэ заалт нь байхгүй байгаа шүү дээ. Үргүйдэлтэй гэр бүлд нийгэм сэтгэл зүйн дэмжлэг үзүүлнэ гэдэг.
Хоёрт, хууль шинээр өргөн барих бол амархан гол нь хэрэгжүүлэх шат чухал. Хэрэгжүүлэх шат яагаад байдаггүй вэ гэвэл хөрсөн дээрээ буугаагүй учраас хэрэгждэггүй. Тийм болохоор хөрсөн дээр буулгах хэрэгтэй. Аймаг дүүргийн гэр бүлийн хөгжил хариуцсан байгууллага нийгэм сэтгэл зүйн үйлчилгээг зохион байгуулахаар төсөлд тусгасан байгаа. Энэ байгууллага нь хэдэн хүний орон тоотой юм? байгаа юм уу төлөвлөж байгаа юм уу? Сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх сэтгэл зүйчийн орон тоо байгаа юм уу? Сэтгэл зүйчид нь байгаа юу?
Гуравт, Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийн 8 дугаар зүйлд их сонин юм байгаа юм. Ажил амьдралын тэнцвэрийг олгох гэсэн зүйл байгаа. 8.1-д нь ажил олгогч ажил амьдралын тэнцвэрийг хангахад чиглэсэн арга хэмжээг хөдөлмөрийн дотоод хэм хэмжээндээ тусган хэрэгжүүлж болно гээд тусгачихсан байгаа. УИХ-аас 2013 онд батлагдсан Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийн 6.1.1-д хуулийн этгээд ажлын албан ажлын сэтгэл зүйн хэм хэмжээг байгууллагын дотоод дүрэм журам хамтын гэрээнд тусган мөрдөж ажиллах хамт олныхоо сэтгэцийн эрүүл мэндийг дэмжихэд чиглэсэн арга хэмжээг зохион байгуулж, тайван ажиллах орчныг бүрдүүлэх энэ чиглэлээр бусад байгууллагаас зохион байгуулж байгаа нийтийг хамарсан үйл ажиллагаанд хамт олныг идэвхтэй оролцуулна гээд тусгачихсан. Мөн хуулийн 6.2.1 дээр ч байгаа Монгол Улсын иргэн өөрийн болоод бусдын сэтгэцийн эрүүл мэндийг эрхэмлэн үзэж, ажиллаж, суралцаж, амьдарч байгаа орчиндоо зөв харилцаатай таатай нөхцөлийг бүрдүүлэх гээд орчихсон байгаа. Энэ бүхнийг ингээд уншаад үзэхлээр энэ хуулийн төсөл Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хууль болон холбогдох бусад заалтуудтайгаа ер нь хэр нэгдэж байгаа юм бэ? Хэр нийцтэй байгаа юм? Эндээс маш их зөрчсөн харагдаад байна. Гэр бүлийг дэмжих хуулийн төсөлд ажил амьдралын тэнцвэрийг олгох, нийгэм сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх гэсэн зүйл заалтууд орсон байгаа. Энэ дээрээс асуухад үргүйдэлтэй гэр бүлд үйлчилгээг яаж ойртуулах гээд байгаа юм, яаж сэтгэл зүйн зөвлөгөө өгөх гээд байгаа юм.
