Аялал жуулчлал1 мин унших
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ДЭМЖИХ шинэ БОДЛОГО, ЧИГЛЭЛЭЭ ТАНИЛЦУУЛЛАА

Аялал жуулчлалын салбарын өсөлтийг дэмжих, төр-хувийн хэвшлийн түншлэлийг шинэ шатанд гаргах зорилгоор салбарын мэргэжлийн холбоод болон төр, хувийн хэвшлийн төлөөллүүдтэй өнөөдөр уулзаж, санал солилцлоо.
ЗЭЭЛ, САНХҮҮЖИЛТИЙН ШИНЭ МЕХАНИЗМ: Эрсдэлийг бууруулж, орон нутагт чиглэсэн илүү хүртээмжтэй тогтолцоо руу шилжих.
СТАНДАРТ БА ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ: Бүсийн менежмент, өвлийн аялал жуулчлалын төлөвлөгөө болон даатгалын журмыг шинэчлэх.
ЦАХИМ ШИЛЖИЛТ: Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр "Аялал жуулчлалын портал"-ыг хөгжүүлэх.
Мөн салбарын хяналт, мэргэжлийн дэмжлэг үзүүлэх "АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БОДЛОГЫН ЗӨВЛӨЛ"-ийг хувийн хэвшлийн оролцоотойгоор байгуулах нь салбарын тогтвортой хөгжилд чухал түлхэц болох юм.


Аялал жуулчлал
Эх сурвалж:
Vip76.mn