Монгол Ардын нам1 мин унших
Б.Жавхлан: Бүс нутгийн хөгжлийн цөм, хувийн хэвшлийг төрөөс дэд бүцтээр дэмжих ёстой

Монгол Ардын Намын Удирдах ажилтны Төвийн болон Хойд бүсийн зөвлөгөөн Орхон аймагт /2026.10.10/ эхэллээ. Удирдах зөвлөлийн дэргэдэх бодлогын хороод долоон салбар хэлэлцүүлэг өрнүүлж бүс нутгийн хөгжлийн асуудлаар санал солилцлоо.
Бүс, нутгийн хөгжлийн бодлогын хорооны салбар хуралдааны панелистаар ажиллалаа. Салбар хуралдаанаар Бүс нутгийн хүн ам, хөдөлмөрийн нөөц, үйлдвэрлэлийн хүчин чадал, дэд бүтцийн уялдаа холбоог сайжруулах, хөгжлийн үр өгөөжийг иргэн бүрд хүртээмжтэй хүргэх асуудлаар санал солилцож хэлэлцүүлэг өрнүүлэв.

Бүсчилсэн хөгжлийн бодлого бодит үр дүнд хүрэхийн тулд төрөөс хувийн хэвшлийг дэд бүтцээр дэмжих, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэл, ажлын байрыг нэмэгдүүлэх боломжыг бүрдүүлэх нь чухал талаар өөрийн байр сууриа илэрхийллээ.
Бүс бүрийн онцлог, давуу талыг зөв тодорхойлж, орон нутагт бизнес эрхлэх боломжийг нэмэгдүүлснээр иргэдийн амьжиргааны бодит өсөлт нэмэгдэж , цаашид тогтвортой хөгжлийн дэмжлэг, эдийн засгийн хөшүүрэг болно гэдэгт хуралдаанд оролцогсод санал нэгдэв.

Эх сурвалж:
Vip76.mn