Дахин төлөвлөлт1 мин унших
Долоо хоног бүр үндэсний үйлдвэрлэгч компаниудтай дахин төлөвлөлтийн төслүүдийн талаар санал солилцоно

“Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн Захирлын #шуурхай хуралдаанаар төслүүдийн явц, удаашралтай байгаа төсөл хэрэгжүүлэгчдийн асуудал, шүүхийн маргаантай байгаа төслүүд зэргээр тайлан мэдээлэл сонслоо. /2026.10.12/
Улмаар хэлтэс тус бүрийг ажлаа чамбайруулж, ил тод байж, иргэдэд мэдээлэл өгөх уулзалтуудынхаа давтамжийг нэмэгдүүлэх чиглэл өгөв. Түүнчлэн, долоо хоног бүр үндэсний үйлдвэрлэгч компаниудтай уулзаж, дахин төлөвлөлтийн ажлын хүндрэл бэрхшээл, гацаж байгаа асуудал зэргээр мэдээлэл солилцож байхаар тогтов.

Дахин төлөвлөлт
Эх сурвалж:
Улаанбаатар орон сууцжуулалт ХХК