2 мин унших
П.Сайнзориг: Статистикийн зөрүүтэй мэдээллийг цэгцлэхэд бусад байгууллагуудын үйл ажиллагааг хэрхэн уялдуулсан бэ?
УИХ-ын чуулганы /2026.10.15/-ны өдрийн хуралдаанаар Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн П.Сайнзориг дараах байр суурийг илэрхийллээ.
Статистикийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэхийг зарчмын хувьд дэмжиж байна. Өмнөх хуулийг бодвол ямар шинэлэг зохицуулалтууд орсон бэ? Хуулийн шинэчилсэн найруулга хэрэгцээ шаардлага юунд байв? Үүнийг иргэд олон нийтэд хэлж өгөөч. 2 дугаарт, Статистикийн мэдээллийг хэрэглэх, хэрэглээнд оруулах эдийн засгийн төлөвлөлт, зөвхөн төр талдаа биш хувийн хэвшил ч гэсэн статистикийн бодит мэдээлэл дээр тулгуурлаж зах зээлийнхээ дүн шинжилгээ хийх зүйл байгаа. Үүнийг өгөгдөл болгон ашиглах буюу энэ чиглэлд ямар зохицуулалтууд, хэрэглэгчийн талаас ямар зохицуулалтууд, ямар боломжууд орж байгаа вэ?
Монгол улс маш олон гэрээ конвенцуудад нэгдэж ордог. Үүний тайланг хамгаалах асуудал дээр манайх арга зүйн талаасаа жоохон учир дутагдалтай байдаг. Олон улсын байгууллагууд тоон мэдээллээр үүнийгээ тайлагнаач ээ, маш товчхон. Тоо нь гарч өгдөггүй, статистикийн арга зүй талдаа байдаг юм уу?, төрд цуглуулж байгаа захиргааны мэдээлэл, статистикийн мэдээллүүдийн арга зүй байдаг юм уу, оновчтой гарч өгдөггүй.
Тэгэхээр цаашдаа статистикийн арга зүйд нийцүүлээд, олон улс болон иргэд, хувийн хэвшилд хэрэгтэй дата өгөгдлийг гаргахад төрийн байгууллагуудтайгаа яаж хэрхэн уялдаж ажиллахаар Статистикийн хуульд орж байгаа вэ? ЗГ-аас өгөгдлийн хууль өргөн барьсан. Үүнтэй нийцэх ёстой. Төр байж давхар давхар ажил хийж болохгүй. Ямрыг нь статистикийн байгууллага шууд татаж авах ямрыг нь статистикийн байгууллага олон нийтэд өгөгдөл хэлбэрээр ашиглуулах гэдгээ зохистой уялдааны асуудлууд шаардлагатай байна.
Үүн дээр хууль санаачлагч юу гэж бодож байна?. Хууль зүйн салбар дээр жишээ нь шүүх эрх мэдлийн байгууллага буюу шүүхийн статистик тусдаа гарчихдаг. Цаг хугацааны хувьд ч тэр, прокурорын байгууллага нь тусдаа гарчихдаг. Цагдаа, хууль сахиулах байгууллагуудын статистик тусдаа гараад аль тоогоо барьж явах асуудал цаасан суурьтай байхад хэцүү байдаг. Иймэрхүү цаг хугацааны зөрүүтэй байдлаас шалтгаалж статистикийн үнэн бодит эргээд олон нийтийг эргэлзүүлдэг зүйлүүд байдаг. Ийм статистиктай холбогддог байгууллагуудын үйл ажиллагааг хэрхэн яаж уялдуулахаар орж байгаа вэ?
