Алба хаагчдын нийгмийн асуудал1 мин унших
Батлан хамгаалахын яамны нийт бие бүрэлдэхүүний уулзалт боллоо

Батлан хамгаалах яамны нийт бие бүрэлдэхүүний уулзалт болж, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут салбарын хэмжээнд хэрэгжүүлж буй бодлого, шинэчлэл, хийж хэрэгжүүлсэн ажлын үр дүн болон цаашдын зорилтын талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр бүтцийн бүх нэгж салбарын бодлого, зорилт, хэрэгжүүлж буй ажлуудаа харилцан мэддэг, уялдаа холбоотой ажиллах нь чухал болохыг онцлов.
Уулзалтаар хүний нөөц, алба хаагчдын нийгмийн баталгаа, цэргийн албыг эрсдэлээс чөлөөлөх шинэчлэл, судалгаа-инноваци, батлан хамгаалах аж үйлдвэрлэл, орон нутгийн дайчилгаа, цэргийн сургалт бэлтгэл, алслагдсан анги салбарын дэмжлэг зэрэг чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудыг танилцууллаа.
Мөн хугацаат цэргийн алба хаагчдыг эрэлттэй мэргэжлээр сургах, “Цэрэг, иргэний хамгаалалт”-ын хичээл, судалгааны бүтээлийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, сум болон дроны үйлдвэрлэлийг хөгжүүлэх, алба хаагчдын орон сууц, ипотекийн болон бусад нийгмийн баталгааг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй ажлуудыг мэдээлэв.

Уулзалтын төгсгөлд Батлан хамгаалахын сайд Д.Батлут олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх, салбарын хууль, дүрмийн давхардлыг арилгах, алба хаагчдын эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг чиглэлд холбогдох удирдлагуудад үүрэг даалгавар өгч, хариуцсан ажлыг хугацаанд нь чанартай, эргэх холбоотой гүйцэтгэх чиглэл өглөө.
Эх сурвалж:
Vip76.mn