3 мин унших
О.Номинчимэг: Дулааны алдагдлын эх үүсвэр яг хаанаа байна гэдгийг судалсан нэгдсэн судалгаа байна уу?
УИХ-ын чуулганы /2026.10.15/-ны өдрийн хуралдаанаар Дулаан хангамжийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх, асуудлыг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн О.Номинчимэг дараах байр суурийг илэрхийллээ.
Хуулийн үзэл баримтлалын хүрээнд дэмжиж байна. Дулаан хангамж гэхээр олон асуудлууд байна. Нийслэл Улаанбаатар хотын хувьд дулааны хомсдол, хуучирсан дэд бүтэц, техникийн алдагдал, хөрөнгө оруулалтын дутагдал, тарифын бодлого нь хуучирсан. Дээр нь хэрэглэгчийн эрх ашгаа яаж хамгаалах вэ гэдгийг тогтолцоогоор нь харах шийдэл үнэхээр хүлээгдэж байсан. Үүнтэй холбоотой хэд хэдэн асуулт байна. Дулааны хомсдол маш их байна. Нийслэл Улаанбаатар хотод барилгажилт ихсэж байна. Өргөдлийн байнгын хороон дээр ирж байгаа орон сууцтай холбоотой, техникийн нөхцөлтэй холбоотой, захиалга өгөөд хохирчихсон иргэдийн нэлээдгүй хувь нь дулаан хангамжийн асуудал дутагдалтай байгаа учраас зөвшөөрөл өгч болохгүй байна, холболт хийж болохгүй байна гээд удааширчихдаг.
Мөнгөө өгөөд хохирчихсон иргэд хэдэн жил, сар хүлээгээд хохироод байдаг. Дулаан хангамжийн асуудал Улаанбаатар дулааны сүлжээ, Төкийн мэдээллээр суурилсан хүчин чадлынхаа 40-60 хувьд нь хэтэрчихсэн гэдэг судалгаа байдаг. Энэ хууль батлагдсанаар 1 дүгээрт дулааны хомсдолыг бууруулах ямар тодорхой механизм бий болгож байгаа вэ гэдгийг хууль санаачлагчаас асууя.
2 дугаарт, дулаан эрчим хүчтэй холбоотой хууль тогтоомж дээр хэрэглэгчдээс илүү их мөнгө авах замаар асуудал, алдагдлаа нөхөх юм уу эсвэл дутагдал, эрчим хүчний алдагдлаа бууруулах замаар зардлаа багасгаад салбарынхаа үр ашгийг дээшлүүлэх үү гэдэг бодлогын сонголтууд байна. Яаж баланслах вэ гэдэгмаш чухал. Дулааны алдагдал 17,56%-тай гээд гаргачхаад байна. Нийт дулааны 20 орчим хувь алдагдал, хэрэггүй болчхоод байна. Алдагдлын эх үүсвэр нь дамжуулах шугам сүлжээндээ байдаг юм уу, барилгын дотоод системдээ байдаг юм уу, түгээх сүлжээндээ байдаг юм уу хаана хэдэн хувийн алдагдал байдаг юм бэ? Үүнийнэгдсэн судалгаа байна уу? Та бүхний санал болгож байгаа тоолуурын асуудал хэр үр дүнтэй байх юм бэ? Алдагдлаа хэдэн хувь буулгах юм бэ гэдэг маань гараад ирэх байх. Аудитын байгууллагаас төрийн хэт давамгайлсан зах зээлийн бус зохицуулалттай дулааны эрчим хүчний хүчний судалгаатай холбоотой гүйцэтгэлийн аудитын тайлан гарсан.
Нийт хэрэглэгч, ААН, иргэдийн хэрэглэгч дундаас 20,5% нь тоолуур суулгах боломжгүй нөхцөлд байна гэдэг дүгнэлтийг гаргачхаад байна. Хуулийн зорилт үр дүн яаж гарах вэ гэдэг дээр дулаан алдагдлыг хаана, яаж хэмнээд, яаж гарах гэдэг дээр судалгаа байгаа юу гэдгийг асууя.
Гуравдугаарт, тарифын бодлого байна. Тарифын бодлогыг нарийвчилж уг хуулийн 7 дугаар бүлэг дээр оруулсан байна. Дулаан тариф тогтоох зарчмыг зах зээлийн зарчимтайгаа уяад ашгийн зохистой түвшинд байна, хөрөнгө оруулалтаа нөхөхүйц байна гээд олон зарчмыг батална. Монгол Улсад дулааны тариф бол маш хямдхан байгаа. Судалгаагаар байшин, орон сууцад төвлөрсөн дулаанаас авч байгаа хүмүүс гэр хороололд сууж байгаа, түлш авч байгаа хүмүүсээс 4 дахин бага зардлаар дулааны хэрэгцээгээ хангаж байна.
Байшин орон сууцтай хүмүүстээ илүү таатай, гэр хороололд байгаа хүмүүстээ илүү таагүй дулаан эрчим хүчний хангалттай гэдэг тооцоолол байдаг. Дулааны тарифын бодлогоор, зарчмаараа тооцохоор одоогийн дулааны хэмжээ хэд болж өсөх гээд байна аа? Зүй ёсны монопол салбар байдаг. Салбарын монополын тарифын асуудал дээр одоогийн Монополын тухай хуулиар тарифтай холбоотой эрчим хүчний асуудалыг монополын хуулийн үйлчлэх хүрээнээс гаргачихсан байдаг. Тариф нь зүй ёсны монополын дагуу хамгийн боломжит түвшиндээ байна уу гэдгийг хянах нөхцөл нь тэгвэл хаанаа байх юм бэ гэхээр салбартаа байна гэдэг. Үүний тарифын хяналт нь хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах үүднээс хэн хяналт тавьж байх юм бэ? Хэрэглэгчээ хамгаалах механизм нь яаж ашиглах юм бэ? Үүнийг яаж хууль дээрээ тусгаж өгсөн бэ.
Эх сурвалж:
Vip76.mn