3 мин унших
П.Сайнзориг: "Дулаан хангамжийн тухай хуулийг цаг алдалгүй хэлэлцээд дэмжих хэрэгтэй!
УИХ-ын чуулганы /2026.10.15/-ны өдрийн хуралдаанаар Дулаан хангамжийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх, асуудлыг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг дараах байр суурийг илэрхийллээ.
Хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж байна. Тал талын оролцоотой, хуулийг уялдаатай, асуудлуудыг шийдсэн байдлаар хэлэлцэн батлах ажлыг зохион байгуулж болох байх. Хэлэлцэхийг гишүүдийгээ дэмжиж өгөхийг хүсэж байна. Би хууль санаачлагч мэргэжлийн хүмүүсийн хийсэн хуулиуд маш чухал олон зүйлүүдийг тусгаж орж ирж байгаа. Хуулийг боловсруулах ажил Эстони, Казакстан, Дани зэрэг байгаль цаг уурын хувьд бидэнтэй төстэй, хүйтний улиралтай улс орнуудын туршлагыг судалснаараа туршлагуудыг нутагшуулахад дөхөм байх болов уу.
2 дугаарт, дулаан хангамжийн асуудлыг 400 орчим хуулиар уялдаагүй, иргэд процедурыг дагах боломжгүй байдалтай ойлгомжгүй байгааг засаж залруулж хууль өөрөө материаллаг хэм хэмжээгээ агуулахаасаа гадна процессын хэм хэмжээгээ агуулж, үйл ажиллагаануудыг хуулийн хүрээнд зохицуулъя .
Иргэдэд нь эргээд ойлгомжтой бөгөөд цаана нь процессын тодорхойгүй байдлаас авлигал хүнд суртлын асуудлыг цэгцэлье гэдэг мессежийг хууль маань өгч байгаа. Дулаан хангамжийн үнэ тогтоохоос эхлээд хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах чиглэлдүүдэд нь зохицуулалтууд орж өгсөн. Хэрэглэгч хаашаа хандахаа мэдэхгүй, гэрээн дээр зурж байгаа. Нөгөө талдаа хэрэглээгээ тохируулах асуудал дээр оролцох боломж нь ойлгомжгүй байгаа. Энэ зэрэг асуудлууд цаашдаа шийдэгдээд явна. Хамгийн чухал асуудал орон нутгийн оролцоо, хувийн хэвшлийн оролцоо. Соронзонболд гишүүн ярьж байна. Дулааны хангамжийн асуудал дээр газар доорх шугам сүлжээний өмчлөлийн асуудал. Хэн хариуцах нь тодорхойгүй. Шинээр бариад, ашиглалтад байгаа хугацаандаа тавиулсан компани нь зарж, бусдадаа ашиглана, ашиглуулахгүй, холбоно, холбуулахгүй гэдэг байдлаар явдаг.
Ашиглалтын хугацаа дуусаад ирэхээр орон нутаг болон төр лүү шилжүүлдэг, засвар үйлчилгээгээ хаядаг. Цаашдаа тодорхой өмчийн асуудлыг шийдэж өгнө. Тийм учраас дэмжих нь зүйтэй. Хэсэгчилсэн тархмал бие даасан эх үүсвэрүүдийн олон төрөлт байдлыг оруулж байна. Цаашдаа газрын гүний дулааныг ашиглах нөхцөл байдлыг хууль маань дэмжиж байгаа. Хамгийн суурь асуудал болсон утааны асуудал байна. Эцсийн дүнд утаа гэдэг зүйл дулаан цахилгааны эх үүсвэрийн асуудал шүү дээ. Өвөлжихдөө дулаахан байх ёстой. Энэ хүрээнд дулаан хангамжийн асуудлыг хүртээмжтэй, хэрэглэгчид нь хүргэж өгч чадахгүй байгаа учраас л утааг дагасан маш олон нийгмийн асуудлууд үүсэж байна. Утааны асуудлыг уг хууль шийдэх шийдэл, гол хөшүүрэг нь байна.
Иргэдийн анхдагч хэрэгцээ болсон гэр хорооллыг иргэд аятай, тухтай буюу амины орон сууцдаа амьдрах, төлөвлөлтөд орж байгаа орон сууцжуулах бодлогыг дэмжих. Улаанбаатар хотод баригдсан орон сууцуудыг л яриад байгаа болохоос цаашдаа орон сууц барих бололцоогүй болчхоод байна. Дулаан хангамжийн эх үүсвэр байхгүй. Үүний цаана эх үүсвэрийн хүртээмжгүй бөгөөд хомсдолтой байдал гэдэг нь авлига гэсэн үг. Эрх мэдэлтэй болоод танил талтай хүмүүс л асуудлыг шийдэж байна. Тийм учраас хуулийг цаг алдалгүй тал талаас нь хэлэлцээд дэмжиж өгөхийг хүсэж байна.
Эх сурвалж:
Vip76.mn