3 мин унших
О.Алтангэрэл: Олон жил угсарсан авлигын систем, үр дүн нь гацаад эхэлчихсэн төслүүдийг урагшлуулахад энэ хууль яаж нөлөөлөх юм!
УИХ-ын чуулганы /2026.10.15/-ны өдрийн хуралдаанаар Дулаан хангамжийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх, асуудлыг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн О.Алтангэрэл дараах байр суурийг илэрхийллээ.
Дулаан хангамжийн тухай хууль яригдаж байгаатай холбогдуулан дулаанаар баяжигчдын талаар асууна. 10 аймгийн дулааны станц гэж дуусдаггүй сэдэв байна. Гэнэт 10 аймгийн дулааны станц явахгүй байсан шалтгаан авлигатай холбоотой байсан. Монголын ард түмний мөнгөөр дараа нь төлөх зээлийг, Солонгост дахь зээлийг дундаас нь албан тушаалтнууд авчихсан, завшчихсан юм байна гээд сүрхий яриад эхэлсэн. Хэн нь ч буруутай юм. Эргээд ард түмэнд оногдох ноогдол ашгаар станцуудыг дахиж барих тухай яриад сууж байна. Барихаас өөр аргагүй. Баянхонгор аймгийн төв, Өвөрхангай аймгийн төв хагас дутуу баригдсан, хэзээ орох бол гэж утаандаа дарагдсан 2 аймгийн төв байна.
Эхлээ ч үгүй Архангай аймаг гэх мэт хохирсон хүмүүс байна. Үүнийг тойрч ярьж байгаа асуудал нь зөвхөн одоо яаж дуусгах вэ?, ямар эх үүсвэр болсноос биш нөгөө зогсоосон, авлига авсан гээд зарлаад байсан хүмүүс юу болсон бэ гэдэгээ мартагдчихаж. Та бүхний боловсруулаад байгаа хууль дулааны салбарын авлига, авлигажсан нөхцөл байдалд яаж нөлөөлөх юм. МАН-ын ЗГ-т сайд хийж байсан Б.Бат-Эрдэнэ гишүүн уг салбар бол тэр чигтээ авлига гээд мэдэгдэж байна. Би Бат-Эрдэнэ гишүүнийг худлаа ярьсан гэж бодохгүй байна. Мэдээд байгаа учраас тэр чигтээ авлига гэж хэлсэн байх. Дулааны үнэ нэмэгдэж байгаа.
Ард иргэдийн амьдралд үнэхээр хүнд нөлөөлж байгаа. Иргэн, хуулийн этгээдээс шууд гарах зардал үүсэхгүй гэж тооцсон, хуулийн төслийн судалгаан дээр тоолуур тавина гээд байгаа. Тоолуур тавина, хүн болгон тоолууртай болох ёстой, тоолуураа тавиул гээд айл өрх болгонд дарамт ирэх үү? . Тоолууртай болчихсон гээд асуултад хариулж байгаа хүмүүс, салбарынхан алдагдлын тухай яриад байна.
Үүнийгээ ард иргэддээ үүрүүлэх гэж байгаа юм биш биз. Арай ядан амьжиргаагаа залгуулж, бүх юмны үнэ нэмэгдэж байхад тоолууртай болсон, хэмждэг болсон гээд. Халуун дулааных нь нөхцөл байдал сайжрахгүй, төлдөг үнэ нэмэгдэх юм биш биз дээ. Дулаан чинь зөвхөн хот суурин газарт хамаатай зүйл биш. Сумын төвд хүртэл уурын зуух ажиллуулж байгаа хүн болоод уурын зуухыг дулааныг авч байгаа хүмүүсийн хооронд маш том харилцаа явагддаг.
Ямар эерэг өөрчлөлт гарах юм. Ард иргэдэд ямар хэрэгтэй юм. Эсвэл зүгээр тоолууртай болгоно, дулааны алдагдлыг бууруулна, гадаадынхантай адилхан болно гэдэг зорилготой юм уу. 1 дүгээрт, дулаан цахилгааныг тойрсон, олон жил угсарсан авлигын систем, үр дүн нь гацаад эхэлчихсэн төслүүдийг урагшлуулахад яаж нөлөөлөх юм. Эерэг нөлөө, сайн нөлөө байгаа юм уу. 2 дахь нь ард иргэдийн амьжиргаа ахуйд дарамт болох юм биш биз дээ? Төлдөг мөнгө нь ихсээд хэрэглэдэг дулаан нь багасаад хүнд суртал нь нэмэгдчих юм биш биз.
