2 мин унших
Д.Энхтүвшин: УИХ-ын гишүүдийн хэд нь ТББ-ыг тэргүүлдэг вэ?
УИХ-ын чуулганы /2026.10.16/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин:
УИХ-ын гишүүн ард түмний элч төлөөлөгч гэдэг агуулгаар өөрчлөлтүүд орж байна. Сайжирч байгаа зүйлүүд харагдаж байна. Гэхдээ нэг чухал асуудал байна. Намын бүлэг дээр тодорхой хэмжээний шийдвэр гаргахыг шахдаг. Жишээлбэл сонгуульд дэвшсэн мөрийн хөтөлбөрийнхөө эсрэг эсрэг байна гэдгийг шүүмжлэхэд намын бүлэг дээрээ дэмжиж ,бүгдээрээ эсэргүүцдэг, бүүлийддэг, шахдаг, гадуурхдаг. Зарим байдлаар оноожуулж хариуцлага тооцох асуудлууд байдаг. УИХ-ын гишүүний хуралдаа суулгая гээд байгаа боловч намын бүлгээрээ хайрцаглаад, жишээлбэл АН дээр 1 2 3 одтой гээд шийдвэр гаргаад, биелүүлэхгүй байхын аргагүй байдлаар ханддаг. Нам өөрөө УИХ-ын дээр гараад суучихсан, шийдвэрүүдийг хайрцагладаг байдал.УИХ-ын гишүүд ард түмний элч төлөөлөгч байх үндсэн хуулийн зарчмыг гажуудуулж байна.
Хэрвээ тийм зарчмаараа эрх барьсан, суудал авсан намууд л 2 -3 хүнийг чуулганд суулгаад л санал хураадаг иймэрхүү нөхцөл байдал олон зүйлүүд дээр харагдаж байна. Үүнтэй холбоотой зохицуулалтуудыг энэ хууль дээр оруулмаар санагдаж байна. УИХ-ын гишүүдийг намын бүлэг дээр эсвэл нам дээрээс ямар нэгэн байдлаар ард түмнийг төлөөлөх эрхийг нь хязгаарлаж болохгүй. Хуулиараа хуралд суух ёстой байтал хуралдаа нь суухгүй бойкотлох хэмжээний санал санаачилгуудыг гаргадаг. Дэмжихийг шаарддаг. Дэмжихгүй бол гадуурхах байдлууд харагдаж байна.
2 дугаарт, УИХ-ын гишүүд хууль тогтоох эрх үйл ажиллагаанаас бусад өөр ажил хийхийг Үндсэн хуулиараа хориглочихсон. Гэтэл янз бүрийн спорт, төрийн бус байгууллагуудын холбооны ерөнхийлөгч, захирал гэсэн хүмүүс энэ дотор зөндөө байна. УИХ-ын хууль тогтоох үйл ажиллагаа чиг үүргээсээ гадуур төрийн бус байгууллагуудынхаа ажлуудаар гадаад дотоодод томилолтоор явдаг, УИХ-аас чөлөө олгодог. Ийм асуудлууд байна. УИХ-ын гишүүдээс ажлын хэсэг дээр мэдээлэл байвал УИХ-ын гишүүдийн хэд нь ТББ холбоодуудын захирал, ерөнхийлөгч нар байна, энэ чиглэлээр томилолтод зөвшөөрөл олгосон тоо байдаг бол мэдээллийг өгөөч. Бүгдээрээ холбооны ерөнхийлөгч болоод гадагшаа дотогшоо явна, спорт урлагийн арга хэмжээ гээд явчихдаг.
Чуулган ирц хүрэхгүй, асуудлаа шийдэж чадахгүй нөхцөл байдлууд үүсээд байна. Үндсэн хуулийн агуулгад нийцүүлж үүнийг өөрчилмөөр байна. 3 дугаарт, энэ хуулийн төсөл энгийн горимоор батлагдахаар байгаа. Үүнийг төсвийн хэлэлцүүлгийн үед байнгын хороонуудтай холбоотой өөрчлөлтүүд орж байгаа учраас ирэх оны төсвийн хэлэлцүүлэг дууссаны дараа хүчин төгөлдөр болох хугацааг нь он гараад 1 сарын 1-нээс болговол зүгээр үү?
Эх сурвалж:
Vip76.mn