Баруун бүс1 мин унших
Баруун бүсийн эмэгтэй бизнес эрхлэгчидтэй уулзлаа

УИХ-ын дарга С.Бямбацогт баруун бүсийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдтэйгээ уулзаж, тэдний дэмжих санал шийдэлтэй танилцлаа.
Бизнес эрхлэгчид төрөөс халамж гуйгаагүй. Хөдөлмөрлөх боломж, шударга өрсөлдөөн, тогтвортой орчин л хүсэж байгаагаа илэрхийлж байв.
С.Бямбацогт:
Энэ боломжийг нэмэгдүүлэхийн төлөө бид бодит ажлууд хийж, шинэ шийдлүүд хэрэгжүүлж байна.
- Баруун бүсийн аж ахуйн нэгжүүдийн орлогын албан татварыг 10 дахин бууруулж, 10 биш 1 хувь болгосон.
- Ирэх онд Төрийн банкаар дамжуулан 1 их наяд төгрөгийн санхүүжилт босгож, жилийн 10 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээлд 6000 гаруй жижиг, дунд бизнес эрхлэгчийг хамруулах боломж бүрдүүлэхээр ажиллаж байна.
- Татварын шинэчлэлийн хүрээнд 1.3 сая иргэний орлогын татварын хөнгөлөлтийг нэмэгдүүлж, жижиг, дунд бизнесийн татварын ачааллыг бууруулах замаар нийт 1 их наяд орчим төгрөгийн хөнгөлөлт үзүүлнэ.
- Евроазийн зах зээлд 367 нэр төрлийн бүтээгдэхүүнийг татваргүй экспортлох боломж нээгдсэн. Энэ бол манай үйлдвэрлэгч, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд нээгдэж буй том боломж.
- “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн паркт 100 гаруй үйлдвэр, 2200 ажлын байр бий болгох боломж бүрдэж байна.
Цаашид төрийн худалдан авалтад орон нутгийн үйлдвэрлэгчдээ түлхүү оролцуулж, үйлдвэрлэлээ өргөжүүлэх, борлуулалтаа нэмэгдүүлэх боломжийг нь дэмжинэ.
Манай эмэгтэйчүүдэд хүч чадал, авьяас чадвар, хөдөлмөрч зан, хүсэл тэмүүлэл дутаагүй. Харин өмнө нь тулгарсан саадыг багасгаж, боломжийг нь нэмэгдүүлэх нь төрийн үүрэг.





