Нийслэл1 мин унших
Барилга байгууламж ашиглалтад авах 652 хүсэлтээс 307-д дүгнэлт баталгаажжээ
Нийслэлийн Хяналт, шалгалтын газарт ирүүлсэн барилга байгууламж ашиглалтад авах 652 хүсэлтээс 307-д дүгнэлт баталгаажсан байна.
Нийслэлийн төр захиргааны байгууллагын үйл ажиллагааг иргэдэд нээлттэй, ил тод, чирэгдэлгүй болгох ажлын хүрээнд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороод холбогдох чиглэлийн дагуу зарим байгууллагад ажиллаж байна.
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын Засаглал эрхзүйн хорооны гишүүд Нийслэлийн Хяналт шалгалтын газрын үйл ажиллагааны тайланг сонсож, байр сууриа илэрхийллээ.
Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн байгууллагын албан хаагчдын цалин яам, агентлаг, аймгуудын төрийн албан хаагчдын цалингаас 21.9 хувиар бага, ачаалал эрс ялгаатай, иргэдээс ирүүлж буй өргөдөл гомдлын шийдвэрлэлт 2026 оны 8 дугаар сарын байдлаар 25 хоног байсныг 10-р сарын байдлаар 17 хоногт хүргэж цаашид илүү түргэн шийдвэрлэх нөхцөл бүрдүүлэхээр ажиллаж байгаа зэрэг мэдээллийг өглөө.
