Монгол Ардын нам1 мин унших
МАН-ын Удирдах ажилтны Баруун бүсийн зөвлөгөөнд оролцлоо

УИХ-ын гишүүн Ховд аймагт зохион байгуулагдсан МАН-ын Удирдах ажилтны Баруун бүсийн зөвлөгөөнд оролцож /2026.10.18/ ажлаа өндөрлүүлээд буцаж байна.
Зөвлөгөөний хүрээнд зохион байгуулагдсан “Хүртээмжийг сайжруулах нь” салбар хэлэлцүүлэгт ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХҮРТЭЭМЖ, НИЙГЭМ ДЭХ ТЭГШ ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ САНАЛУУД ДЭВШҮҮЛЛЭЭ.
Хэлэлцүүлгээр төрийн болон нийгмийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах, хүн бүрийн нийгмийн амьдралд тэгш оролцох боломжийг бүрдүүлэх чиглэлээр санал солилцлоо.
Хүртээмж гэдэг нь зөвхөн барилга байгууламжийн асуудал биш. Иргэн бүр хаана амьдарч байгаагаас үл хамааран боловсрол, эрүүл мэнд, төрийн болон нийтийн үйлчилгээг саадгүй авах, нийгмийн амьдралд тэгш оролцох боломжтой байх тухай асуудал юм.
Хэлэлцүүлгээс гарсан санал, санаачилгыг цаашдын бодлого, үйл ажиллагаанд тусган, бодит үр дүнд хүргэхийн төлөө үргэлжлүүлэн ажиллана.


Эх сурвалж:
Vip76.mn