Нийгмийн хамгаалал1 мин унших
Эрдэм номын үйлсэд өртөөлсөн эрхэм багшдаа хүндэтгэл үзүүллээ

УИХ-ын гишүүн Ц.Туваан Төв аймаг Жаргалант сумын ахмад настан, Монгол Улсын Гавьяат багш П. Цэдэнбалжир эрхмийн гавьяатын найранд УИХ-ын гишүүн Сүхбаатарын Эрдэнэболдын хамт оролцож, УИХ-ын гишүүн Далайн Батбаярын хүндэтгэлийг хамтад илэрхийллээ.
Монгол хэл, уран зохиол, хэл бичгийн боловсролын салбарт олон жилийн хөдөлмөр, мэдлэг оюун, сэтгэл зүтгэлээ зориулж, эх хэл, үндэсний бичиг соёлоо эрхэмлэн дээдлэх үзлийг түгээн дэлгэрүүлэх, олон үеийн шавь нараа эрдэм номын мөрд хөтлөх эрхэм үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан П. Цэдэнбалжир багшийн хөдөлмөр бүтээл, гавьяа зүтгэл нь үе үеийнхний хүндлэл, бахархлыг хүлээсэн билээ.
Эрдэм боловсролын салбарт бүтээсэн олон жилийн нөр их хөдөлмөрөө төрдөө үнэлүүлж, Монгол Улсын Гавьяат багш хэмээх эрхэм алдрыг хүртсэн Тандаа чин сэтгэлийн баяр хүргэж, эрүүл энх, урт удаан насалж, аз жаргал, сайн сайхан бүхнээр дүүрэн байхыг хүсэн ерөөе.
Эрдэм номын гэрэл гэгээг түгээж, эх хэл, өв соёлоо хойч үедээ өвлүүлэн үлдээх эрхэм үйлс тань үеийн үед дэлгэрэх болтугай.

Эх сурвалж:
Vip76.mn