1 мин унших
Нийгмийн даатгалын багц хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар ажил олгогч, даатгуулагч нарт зориулсан нэгдсэн сургалт зөвлөгөөн зохион байгууллаа

Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газраас ажил олгогч, даатгуулагчдын хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, нийгмийн даатгалын багц хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар нэгдсэн ойлголт өгөх зорилгоор 2026 оны 10 дугаар сарын 16-ны өдөр нэгдсэн сургалт зохион байгууллаа.
- Сургалтад Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Б.Батжаргал, Захиргаа удирдлагын газрын хуулийн хэлтсийн дарга М.Гэрэлмаа, Дотоод аудит, мониторингийн газрын ахлах мэргэжилтэн Н.Болормаа, Хяналт шалгалтын газрын ахлах мэргэжилтэн, улсын байцаагч А.Сожидмаа нар оролцлоо.
- Сургалтыг Хяналт шалгалтын газрын ахлах мэргэжилтэн, улсын байцаагч А.Сожидмаа удирдан явуулж, нийгмийн даатгалын багц хуулийн нэмэлт, өөрчлөлт, хууль тогтоомжийн хэрэгжилт, холбогдох зохицуулалт болон ажил олгогч, даатгуулагчдын анхаарах асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэж, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өглөө.
- Тус сургалтад 700 гаруй ажил олгогч байгууллагын удирдлага, нягтлан бодогч, хүний нөөцийн мэргэжилтэн болон оюутан, даатгуулагчид өргөнөөр оролцож, сонирхсон асуултаа тавин, практикт тулгарч буй асуудлаар харилцан санал солилцлоо.

Эх сурвалж:
Vip76.mn