УИХ-ын үйл ажиллагаа2 мин унших
А.Ариунзаяа: Олон улсын өмнө хүлээсэн үүргээ хүлээдэг байх хэрэгтэй!
Улсын Их хурлын чуулганы 2026.10.22-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа:
Найрсаг харилцаа хамтын ажиллагааны тухай энэхүү гэрээ 2019 оны 4 сард Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар ороод зөвшилцөхийг зөвшөөрөөд түүнээс хойш 2024 оны 6 сард 2 улсын Ерөнхийлөгч Лукашенко, У.Хүрэлсүх гарын үсэг зураад 2024 оны 06 сард хоёр улсын Ерөнхийлөгч гарын үсгээ зурчихсан байхад айлын тал дөрөвхөн сарын дараа буюу 2024 оны 10 сард соёрхон батлах шийдвэрийг парламентаараа гаргачихсан. Манайх байхгүй.
2026 оны 10 сарын 22-ны өдөр өнөөдөр болж байна. Ерөнхийлөгч маань тэнд айлчилж байгаа, маргааш уулзалт нь болох байх. Гэхэд бид энд сууж байдаг. “Сүх далайтал үхэр амар” гэдэг шиг асуудалдаа яаж хандаж байгаа нь харагдаад байна. Хаана алдаа гардгийг мэдэхгүй. Байнгын хороогоор аливаа асуудал зөвшилцөх, гэрээнд гарын үсэг байгуулах зөвшөөрлийг нь өгчихдөг. Хэдэн жилийн дараа эргээд орж ирдэг. Сүүлдээ УИХ-ын гишүүд ч мартаад, соёрхон батлах асуудал дээр нь унагаасан, буцаасан асуудлууд ч байгаа. Ийм хариуцлагагүй баймааргүй байна. Хаанаа алдаа дутагдал гараад байдаг юм. Цаашлаад олон улсын өмнө хүлээсэн үүргээ хүлээдэг байх хэрэгтэй байна.
Үүнийг протоколд үлдээгээд, хэн үүнд хяналт тавих вэ? Эсвэл байнгын хороо гэрээ байгуулах зөвшөөрөл өгч байгаа бол хаана энэ ажиллагаа явж байна вэ гэдэг дээр хяналтаа тавих юм уу? ЗГ хяналтаа тавих юм уу, УИХ-ын Гадаад харилцаа Тамгын газар тавих юм уу, Гадаад хэргийн яам анхаарах юм уу? Уг нь нэг цонхны бодлоготой.
УИХ-ын үйл ажиллагаа
