Алба хаагчдын нийгмийн асуудал1 мин унших
Зэвсэгт хүчний нэгтгэл ангиуд олсон орлогоо дотооддоо зарцуулах боломжтой

Өнөөдөр /2026.10.18/ хошууч генерал Ч.Данзангийн нэрэмжит Зэвсэгт хүчний 338 дугаар ангид ажиллаж, барилгачин дайчдынхаа бүтээн байгуулалт, ажиллаж, амьдрах орчин нөхцөлтэй танилцав.
Тус анги байгуулагдсан цагаасаа хойш 37 тэрбум төгрөгийн өртөг бүхий 75 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлжээ. Өдгөө Цэргийн төв эмнэлэг, ҮБХИС болон Зэвсэгт хүчний анги, салбаруудын бүтээн байгуулалтад оролцож байна.

Бид Зэвсэгт хүчний анги, байгууллагууд олсон орлогоо өөрсдийн хөгжил, алба хаагчдынхаа нийгмийн баталгаанд зарцуулах боломжийг бүрдүүлсэн. Энэ боломжоо үр дүнтэй ашиглаж, хүнээ дэмжсэн бодит ажил хэрэгжүүлэхийг үүрэг болголоо.
Хүн төвтэй хөгжил-Шинэчлэлтийн жилийн бодлого эзэддээ хүрч, тус анги хоёр алба хаагчдаа орон сууцны урьдчилгаанд тус бүр 20 сая төгрөгийн дэмжлэг үзүүлжээ. Мөн оёдлын жижиг цех байгуулж дотоодын хэрэгцээгээ хангаж байна.
Цаашид ангийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд анхаарна. Бетон хийцийн үйлдвэр байгуулах тоног төхөөрөмж, хадлан тэжээл бэлтгэх техник хэрэгслийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллана.
Мөн 40 айлын албан тушаалын орон сууцыг барьж дуусгах, 30 алба хаагчийн амины орон сууц барих санаачилгыг дэмжинэ. Эдгээр асуудлыг ирэх оны төсөв, төлөвлөлтөд тусгахаар ажиллана.
Эх орныхоо бүтээн байгуулалтад хүчин зүтгэж буй барилгачин дайчдадаа амжилт хүсье!
Эх сурвалж:
Vip76.mn