Улсын Их хурлын чуулганы 2026.10.22-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын дарга Бямбацогт:
Цэс ажиллуулж байгаа, эмонголиа болон нээлттэй парламент сайт дээр. Иргэд болгон Их хурлын гишүүд рүү, Их хурал руу санал хүсэлт, хуулийн хэрэгжилттэй холбоотой мөн хэрэгжиж байгаа хуулиудын хэрэгжихгүй байгаа хүнд суртал гарч байгаа асуудлуудтай холбоотой гээд олон саналуудаа ирүүлж байгаа. Өөрөөр хэлбэл иргэдийн тулгамдсан асуудлуудыг сонсож байна. Иргэдийн санал хүсэлтийг шийдвэрлэх гэж бид оролдож байна. Тодорхой асуудлуудыг шийдэх гээд явж байна. Зээлийн хар жагсаалтаас авхуулаад тодорхой асуудалд анхаарал тавиад. Энэ дундаас олон санал ирж байгаа асуудал иргэдээс ажилгүйдлийн болон бусад тэтгэмжүүдээ хугацаандаа авч чадахгүй байна.
Үүнээс болж зээлийн төлөлт хоцроод санхүүгийн хүндрэлд орж байна гэсэн гомдол санал их ирж байна. Яагаад хугацаанд нь өгч болдоггүй юм бэ гэсэн. Т.Аубакир сайд сууж байгаарай. Би танаас асуучихъя.
Иргэд шимтгэлээ төлөөд хуулиар хүлээсэн эрхээ эдэлмээр байдаг, тэтгэмжээ авмаар байдаг тэр нь өгөгддөггүй. Бид чинь гар утасны төлбөрөө төлөхгүй , зээлийн хүүгээ төлөхгүй бол нэг өдөр хугацаа хэтэрлээ гээд л нэмэлт төлбөрийн асуудал үүсдэг. Тэгтэл төр өөрсдөө хүлээсэн үүргээ биелүүлдэггүй, холбогдох яамдууд нь ажлаа хийдэггүй. Үүнээс болоод орлогоо авч чадаагүй, ажилгүйдлийн тэтгэмжээ авч чадаагүй, бусад тэтгэмжээ авч чадахгүй.
Түүнээс болоод цаг хугацаандаа төлөх ёстой, гар утасны төлбөр, банкны зээлийн хүү, тог цахилгаан үүнээсээ болоод иргэд нь хохирдог. Тэр тэтгэмжээ өгөөгүй, санхүүжилтээ өгөөгүй ЗГ яамдуудаас болоод иргэд нь хохирдог байж таарахгүй. Үүн дээр яагаад ийм асуудал үүсээд байгаа юм? Байнга хоцорч байдаг. Тэтгэмж яагаад саатаад байгаа юм, орлого нь яагаад саатаад байгаа юм, хэзээ саатуулахгүй өгөх юм.