Улсын нэгдсэн төсөв3 мин унших
Ж.Галбадрах: Ирэх оны том төсөв боловсролын салбарын суурь асуудлыг сууриар нь шийдэж чадах нь эргэлзээтэй байна!
УИХ-ын чуулганы /2026.10.22/ны өдрий хуралдаанаар Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Ж.Галбадрах:
Өнөөдөр бид 43,6 их наядын зарлага бүхий төсвийг хэлэлцэж байна. Монгол улсын түүхэн дэх хамгийн том төсөв. Ийм том учраас ард түмний амьдралд тэр хэмжээгээр дэвшил хөгжил ирнэ. Ард түмэн хүртэх эрхтэй хүлээлт их байгаа. Энэ төсөл хүнээ бодсон төсөл гэж ярьж байгаа Ерөнхий сайд. ОТ-н хөрөнгө оруулалт нэмж орж ирсэн тул маш том боломжийг үүсгэж байна. Би хүнээ бодсон гэхээр боловсролын салбараа л бодсон. Боловсролын салбарт оруулж ирж байгаа хөрөнгө оруулалт гэж бодоод байна.
Боловсролын салбарын суурь асуудлыг сууриар нь шийдэж чадах боломжтой төсөв болсон гэж хүлээж байсан. Би энэ салбарын экспертийн хувиар Их хуралд орж ирсэн, гишүүний хувиар суурь судалгаа хийсэн. 2 жилийн өмнөөс 108 сургууль, 95 сургууль барих юм бол сургуулийн хүртээмжийг дээшлүүлж чадна. Багш нарын хөгжлийг дэмжих цогц 4 хөтөлбөрийн санааг гаргаж, судалгаа хийж оруулж байсан. Өнөөдөр төсвөө эргээд харахаар сууриараа шийдэгдэж чадаж байна уу гэвэл хүлээлтэд хүрэхгүй байна. Жишээлбэл багшийн хомсдолын асуудлыг л ярья. Улсын хөгжил бол хүний хөгжил. Хүний хөгжүүлэхийн тулд чанартай боловсрол байх ёстой. Чанартай боловсролыг өгөхийн тулд сайн бэлтгэгдсэн багш нартай байх ёстой. Өнөөдөр 3840 багш дутаад байгаа. Боловсролын салбар багш дутагдлаар хямраагүй гээд салбарын сайд хэлээд байгаа. 3840 буюу 10,%-ийн дутагдалтай, тэтгэвэрт гарсан маш олон багш нар. Улаанбаатар хот гэхэд 17%-ийг нь эзлээд байгаа эрсдэлтэй үед байна.
Норм нормативроор нь бодоход дахиад 6300 багш дутуу байна гээд. Сургуулиудыг аваад үзэхэд 899 сургууль дотор математикийн багш, англи хэлний багш, физик, химийн багшаар дутуу гээд бэлээхэн судалгаанууд гараад ирчихсэн. Багшийн нэр хүндийг өсгөх, багш мэргэжлийг сонгох, багшийн чанарын болон тоон хомсдолыг арилгах талаар ямар хөтөлбөр арга хэмжээнүүдийг оруулсан бэ, боловсролын салбарыг тэргүүлэх салбар гэж үзэж байна уу. Сайхан боломж нь бүрдчихсэн л төсөв байна. Бид зоригтой хийх ёстой. Би зарчмын зөрөөтэй санал оруулж байгаа. Багшийн шилдэг төгсөгч төрөлх сургуульдаа ирэх мөн багш болсон залуу багш нарт карьер нь тодорхой байх талаар санал оруулж байгаа. 2 дугаар асуудал сургуулиуд, цэцэрлэгүүд, эмнэлгүүд барьж байгаа энэ маань байгаа онох гэдэг тал дээр анхаарч хэлээд байгаа.
Жишээлбэл Говь-Алтай аймгийн Алтай суманд хүүхдийн тоо нь 77 хүүхдээр багассан байна. Энд 320 хүүхдийн сургуулийг 18,1 тэрбум төгрөгөөр барина гээд ороод ирсэн. Гэтэл БЗД-т сургуулийн хүүхдийн нас нь 88 мянгаас 118 буюу 28 мянган хүүхдээр нэмэгдсэн. Зөвхөн өсөлт нь 28 мянган хүүхдээр нэмэгдээд байгаа. Гэтэл 28 мянган хүүхдээр нэмэгдсэн дүүрэгт шинэ төсөв, 93 төсөл арга хэмжээ дотор тэг.
Өөрөөр хэлбэл сургууль төлөвлөгдөөгүй. 77 хүүхэд хасагдсан сумд шинэ сургууль барина гээд ороод ирж байгаа. Улаанбаатар хотын сургуулиудыг Дэлхийн банкны зээлээр барина гээд байгаа. АХБ-ны зээлээр барина гээд өнгөрсөн жил яригдсан сургуулиуд сургуулийнх нь тоо нь цөөрөөд. АХБ-аар баригдаад дуусах байсан төсөл хэрэгжиж дуусаагүй. 22 төсөв барина гэж байсан ердөө 11 сургууль болоод багасчхаад байгаа. Тийм учраас улсын төсвөөр энийг барих шаардлагатай байна .
Ялангуяа ОТ-н төсөв дотор бид 15 аймагт 300 ортой Кембрижийн сургууль, би өөрөө төсвийн ажлын хэсэгт байгаа учраас санал гаргаад явж байгаа. Үүнээс тодорхой хувийг нийслэлд баригдах, ачаалал нь ихэдчихээд байгаа 370 мянган хүүхэд маань 35-аас дээш хүүхэдтэй ангид сураад. Үүний дийлэнх нь 80 гаруй хувь нь нийслэлд байгаа энэ хүүхдүүдийнхээ эрх ашгийг чанартай боловсрол эрх ашгийг.
Эх сурвалж:
Vip76.mn