Хөгжлийн бэрхшээлтэй иргэд1 мин унших
Монгол Улсад Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүртээмжтэй бизнес эрхлэлтийг дэмжих талаар хэлэлцэж байна

“Монгол Улсад Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүртээмжтэй бизнес эрхлэлтийг дэмжих экосистемийн замын зураглал боловсруулах” 2 дахь зөвлөлдөх уулзалт зохион байгуулагдлаа.
УИХ-ын гишүүн О.Саранчулууны дэмжлэгтэйгээр Тэгш Хүртээмж Итгэл ТББ-ын Үндэсний зөвлөл, НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс (ESCAP) хамтран зохион байгуулсан энэ удаагийн уулзалтад ХБИ-ийн төлөөлөл болон холбогдох албаныхан оролцож бодлого, хууль эрх зүй, бизнес эрхлэлтийг дэмжих орчин сэдвээр хэлэлцэв.
ХБИ-дэд санхүүжилт авах, зах зээлд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ борлуулах, бизнесээ хөгжүүлэхэд тулгарч буй саад бэрхшээл, тэдгээрийг шийдвэрлэхэд төр засаг, санхүүгийн байгууллага, хувийн хэвшил хэрхэн хамтран ажиллах асуудлаар талуудын байр суурь, ОУ-ын сайн туршлага, боломжуудын талаар харилцан санал солилцлоо.


