Инновацийг хөгжүүлэх1 мин унших
“Хүчирхэг багийг бүрдүүлдэг соёлыг бүтээх нь” сэдвээр илтгэл тавилаа

УИХ-ын гишүүн Ж.Галбадрах “Бизнес Цэнэг” өглөөний уулзалтад оролцож “Хүчирхэг багийг бүрдүүлдэг соёлыг бүтээх нь” сэдэвт илтгэлээрээ дамжуулан хүмүүст ажлаа хий гэж хэлэхээс илүүтэй, нэг үзэл санааг өөриймшүүлж, хамтдаа бүтээх хүсэл эрмэлзлийг хэрхэн бий болгох талаар хуваалцлаа.
Санхүүгийн зөвлөх, Sanhuuch.mn болон Nolly брэндийн үүсгэн байгуулагч Ч.Мөнхбадрах “Харахад ойрхон, хазахад хол: Ашиг байна, мөнгө алга” сэдвээр ашигтай ажиллаж байгаа ч мөнгөгүй үлддэг гол шалтгаан ба мөнгөн урсгалаа хэрхэн зөв хянах талаар бодит төслүүдийн жишээн дээр тулгуурлан хуваалцаж буй нь тун сонирхолтой илтгэл байсныг Ж.Галбадрах гишүүн онцолсон юм.
Тэрбээр "Бизнес өөрөө амьсгалж байна уу эсвэл амьсгалын аппаратны тусламжтай явж байна уу" хэмээх асуултыг бизнес эрхлэгч нарт тавив.




Эх сурвалж:
Vip76.mn