Говийн бүс1 мин унших
"Бадрах энержи" ХХК-ын гүйцэтгэх захирал Прин Коралитай уулзлаа
Дорноговь аймгийн Улаанбадрах суманд хэрэгжиж буй ураны төслийн гол хэрэгжүүлэгч "Бадрах энержи" ХХК-ын гүйцэтгэх захирал Прин Коралитай УИХ-ын гишүүн Ц.Мөнхбат, Г.Ганбаатарын нар уулзаж санал солилцлоо.
Говийн бүс нутгаас сонгогдсон гишүүний хувьд тус төслийг хэрэгжүүлэх явцад байгаль орчны асуудалд онцгой анхаарахыг сануулаад, орон нутгийн иргэд, аж ахуйн нэгжүүдийг тус төслийн бүтээн байгуулалтанд оролцуулах талаар ярилцлаа. Мөн хэрэгцээтэй хүний нөөц, боловсон хүчнийг Дундговь, Өмнөговь аймгийн Политехникийн коллеж, ШУТИС-ын харъяа сургуулиудад бэлтгэж болох тухай санал солилцлоо.
Говийн бүс нутагт хэрэгжиж буй томоохон төслүүдийн үр өгөөж говийнхонд илүү үлдэх учиртай юм.
Эх сурвалж:
Vip76.mn