Хөдөлмөр эрхлэлт2 мин унших
Д.Энхтүвшин: Халамжаас хасагдаж буй иргэдийн хэдэн хувь нь амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур байгаа вэ?
УИХ-ын чуулганы /2026.10.29/-ны өдрийн хуралдаанаар Нийгмийн халамжийн тухауй хуулийн төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин:
Үзэл баримтлалынх нь хувьд дэмжиж байна. Халамжийн сан жилдээ 2,4 их наядыг зарж байгаа. Үүний 72 хувь нь амьжиргааны түвшин харгалзахгүйгээр олгож байна. Халамж хэрэгцээтэй хүнд нь очдоггүй. Үүнийг сайжруулах гэсэн агуулгууд энэ хуульд байгаа учраас дэмжиж байна. Жишээлбэл хүнс тэжээлийн дэмжлэгийг 128 мянган иргэн авдгаас 82% буюу 106 мянган хүн хөдөлмөр эрхлэлтийн чадвартай хүмүүс байдаг. Иймэрхүү зохицуулалт байгааг өөрчлөхөөр халамжаас хөдөлмөрт гэсэн зарчим, үзэл баримтлал нь зөв санагдаж байна.
нэгт, энэ хуулийн төсөлд одоогоор 912 мянган хүн халамжид хамрагддагаас хуулийн төслөөр 629 мянга болж буурч байна. 18 мянга орчим өндөр настныг асардаг хүнийг халамжаас хасаж байна. Хөнгөлөлт авдаг 153 мянган ахмад энэ халамжаас хасагдаж байна. Хасагдаж байгаа хэсгийн хэд нь амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур вэ гэдэг судалгаа хайгаад олсонгүй. Хасагдаж байгаа хэсгийн амьжиргааны баталгаажих түвшинтэй холбогдсон судалгаа байгаа юу.
хоёрт, энэ хуулийн 36.4 дүгээр зүйл хууль санаачлагчийг хууль санаачлахдаа нийгмийн халамжийн шинжтэй хууль санаачлахаар бол санаачилж болохгүйгээр хуулийн төсөлд тусгасан байна. Санаа нь зөв, бусад орнуудад ч ийм зүйл заалтыг хэрэглэдэг. Бид сонгуулийн мөрийн хөтөлбөр дээрээ ч гэсэн энэ зүйл заалтуудыг хянаж хязгаарладаг. Гэхдээ энэ хуулийн заалт дээр 36.4 дээр хууль санаачлагч нь нийгмийн халамжийн шинжтэй хууль боловсруулах өргөн барихыг хориглож байгаа. Үүнийг өргөн барьж байгаа хуулиудад нь тодорхой шаардлагуудыг хангасан байна гэдэг байдлаар зохицуулж болохгүй юу?
Хөдөлмөр эрхлэлт
