2 мин унших
П.Батчимэг: 1 сая орчим иргэн ядуу амьдарч байна, Үе үеийн ЗГ, сайдууд юу хийж байсан бэ!

УИХ-ын чуулганы /2026.10.29/-ны өдрийн хуралдаанаар Нийгмийн халамжийн тухай хууль Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн П.Батчимэг дараах байр суурийг илэрхийллээ.
УИХ 2012 онд Нийгмийн халамжийн тухай хуулийг баталсан байдаг. 12 жилийн дараа ЗГ нийгмийн халамжийн тухай хуулийг шинэчлэн найруулж, хуулийн төслийг өнөөдөр чуулганаар хэлэлцэж байна. Гэр бүлийн тухай хууль, Нийгмийн халамжийн тухай хууль өнөөдөр Монголын нийгэмд хамгийн хэрэгтэй, захиалгатай ийм хуулиуд. Т.Аубакир сайд хуулийн төслүүдийг өргөн барьж, хэлэлцүүлж байгаа нь цаг үеэ олсон. Монголын нийгэмд ядуурал түүнийг дагасан муу үр дүн ажилгүйдэл, зорилтот бүлгүүд за эдгээрийг шийдэхийн, нийгмийн халамжийн шинэчлэл гэдэг үг, нэр томьёо энэ хуулийн төслийн доор орж ирж байна. Яг шинэчилж чадах юм уу?
Хуулийн төслийг боловсруулах болсон гол шалтгааныг ЗГ үзэхдээ ядуурлын түвшин 27,1 хувьд хүрчихсэн 913,7 мянган хүн өнөөдөр ядуурлын шугамаас доогуур амьдарч байна. Сая иргэний тухай ярьж байна. Энэ олон хөтөлбөр, үйлчилгээ, олон халамж,тэтгэмж явчхаад яагаад ядуурлаа бууруулж чадаагүй юм. 2016 оноос хойш тасралтгүй засгийн эрхийг барьсан үе,үеийн засгийн тэргүүнүүд, сайд нар юу хийж, юу бодож яваад ядуурлыг бууруулах алхмыг хийж чадаагүй юм. Ийм учраас ядууралтай ерөөсөө тэмцэж чадаагүй учраас МАН энэ хуулийн төслийг оруулж ирж боловсруулах гэж байгаа гол үндэслэл болжээ гэж би харж байна.
Эх сурвалж:
Vip76.mn