Хөдөлмөр эрхлэлт2 мин унших
Т.Аубакир: Ядуурлыг дан ганц мөнгөөр бууруулахгүй. Нөлөөллийн ажил чухал
УИХ-ын чуулганы /2026.10.29/-ны өдрийн хуралдаанаар Нийгмийн халамжийн тухай хууль Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир:
Ядуурлыг дан ганц мөнгөөр бууруулахгүй. Бид нар зарим иргэдийнхээ зан үйлийг өөрчлөх, амьдралын хэв маягт нь нөлөөлөх нөлөөллийн ажлууд чухал байдаг. Манай яамны үндсэн хийх ёстой ажил нийгмийн нөлөөллийн асуудлууд. НДШ төлөх сонирхолгүй залуучууд яваад л байдаг сүүлдээ өндөр насанд гарах тэтгэвэргүй. Энэ юуг харуулж байна гэхээр манай яамны нөлөөллийн ажлууд юм. Тийм учраас бид хамтарсан багаараа тухайн өрх болгонд очиж ажиллая, зан үйлийн хандлагыг нь өөрчилье, гэдэг үйлчилгээнүүдийг илүүтэй суулгаж өгсөн.
Ядуурлын түвшнийг тодорхойлоод байгаа тоо буюу 27,1% нь 2022 оны Статистикийн газраас гаргаж өгсөн тоо. Энэ 18 руу орж ирсэн байгаа. Би энэ тоогоо зарлаач ээ гээд байгаа. Тэр тоон дээрээ ярилцъя. Ядуурлын түвшин амьжиргааны түвшнээс дээш гарахгүй байгаа нь зөвхөн нэг яамны хийх ажил биш л дээ. Тиймээс бид дагалдах 22 хуулийг оруулж ирсэн. Бусад салбарууд үүн дээр хамтарч ажиллах ёстой. Ядуурал гэдэг зөвхөн орлогогүй байгаа биш. Боловсрол, эрүүл мэндийн асуудал орж ирнэ. Тэр байтугай хэдэн метрээс усаа зөөж байна гэдэг чинь хүртэл ядуурлыг тодорхойлох нэг үзүүлэлт болж явдаг. Иймд бид нар дагасан хуулиудаараа оруулж ирээд, ядуурлыг тодорхой түвшинд бууруулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, чиг үүрэг аймаг сумын Засаг даргад хүртэл байдаг.

